YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 248 OF 365

ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ШАЛТГААН

Билли Колеман

Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа
саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан
уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе.
- Еврей 12:1


Магадгүй би тамирчин, дасгалжуулагч болохоор ч тэр үү бууж өгөх, болих гэдэг үгэнд
их дургүй. Мэдээжийн хэрэг, амьдралдаа хийсэн аливаа сонголтоос болж бид энэ
үгтэй олон удаа нүүр тулдаг. Хүнд хэцүү нөхцөл байдал амьдралд тохиолдох нь гарцаагүй.
Заримдаа ямар ч хариулт олдохгүй мэт байдаг учраас бууж өгөөд, болих сонголт тулгардаг.
Хүрээлэн буй ертөнц маань ч эл сонголтыг хийхэд хялбар болгодог. Ингэхдээ тэд “дургүй
бол яагаад больж болохгүй гэж?” хэмээн асуудаг. Эл асуулт бидний гэрлэлт, харилцаа,
ажил, тэр ч байтугай бидний итгэлд ч хамаатай.
Анх дасгалжуулагч болоход амьдралыг минь өөрчилсөн зурагт хуудас нададбайсан
юм. Эл зурагт хуудаст, баг нь ялагдаж буй нь илэрхий болсон хөлбөмбөгчний зураг байв.
Ядарч туйлдсан, хиртэй хувцастай тэрээр сандал дээр суужээ. Дуулга нь газарт байх агаад,
толгойгоо ганзагалан, бараг л хоёр хөлийнхөө завсраа хавчуулах шахсан байв. Зургийн дээд
хэсэгт “Би болилоо!” гэж бичсэн байлаа. Эхлээд харахад аймшигтай гутрам дүр зураг шиг
санагдавч ойртон харахад зургийн баруун доод буланд өөр үгс байхыг харна. Баруун буланд
хоосон загалмай дүрс байх бөгөөд доор нь “Би бууж өгөөгүй!” хэмээн бичжээ.
Түнэр харанхуйд итгэл найдвараа алдах мөчид Есүс Христ биднийг хэзээ ч орхидоггүйг
бид санах хэрэгтэй. Дорд орсон Түүнд бүхнийг орхих, болих сорилт тулгарсан ч биднийг
хайрласан түүний хайр сорилтоос агуу байсан юм. Хэзээ ч бууж өгөхгүй байх шалтгаан
хэрэгтэй бол хоосон загалмайг санаарай. Есүс загалмай дээр байхгүй. Тэр бидний хажууд
зогсож, биднийг үүрэхэд бэлэн бөгөөд мөнхөд хайрласаар. Энэ бол үргэлжлүүлэх шалтгаан
юм!


1.Бүх зүйл найдваргүй мэт санагдах үед Христ танд яаж хүч өгдөг вэ?
2.Болих, бууж өгөх хүсэлтэй тамирчинтай хэрхэн харьцах вэ?
3.Нэмэлтээр унших: Ром 5:1–11


Эзэн минь ээ, биднийг хэзээ ч хаядаггүй Христийн төлөө Танд баярлалаа! Амен.

Scripture

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More