YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 246 OF 365

ДӨЛГӨӨН ЗОРИГ

Майк Берг

Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймэрнэ вэ?
Бурханд найд!
Учир нь би миний Бурхан, миний тусламж
Түүнийгээ л магтах болно.
- Дуулал 42:11


Дасгалжуулагчид бид тамирчдаа зоригжуулахын тулд их цаг хугацаа, эрч хүч зарцуулдаг.
Бидний хүч хөдөлмөр тэдний зөвхөн тэмцээн уралдаанд нь төдийгүй амьдралынх нь
бүх л хүрээнд үр нөлөөгөө өгөөсэй гэж бид хүсдэг. Өөртөө болон нөхцөл байдалд түшиглэх
нь хуурамч зориг бөгөөд биеийн хүч, булчингийн хөгжилд түшиглэдэг учраас энэ төрлийн
зориг спортод нийтлэг. Харин дөлгөөн зориг бие бялдрын хүч чадалд суурилдаггүй.
Зөвхөн Бурханд итгэх итгэлээр бид дөлгөөн эр зоригийг олж авдаг. Энэ бол амьдралд
юу ч тохиолдсон даваад гарна гэх итгэл үнэмшил, эр зориг юм. Бид багийнхаа бэлтгэл
сургуулилтыг хийлгэхдээ тэдний оюун санааг дөлгөөн атлаа зоригтой байхад урамшуулан
ятгадаг уу?
Түүнчлэн, бид өдөр тутмынхаа амьдралд хэр их итгэл зоригтой байдаг вэ? Зөвхөн
Бурханд итгэж, Түүнд найдах хэрэгтэй хэмээн Дуулалыг зохиогч бичжээ. Болж буй бүхэн
Түүний хязгааргүй эрх мэдэл дор байдаг учраас Бурханаас өөр юу бидэнд итгэл зориг
төрүүлэх билээ? Бурхан бүхнийг урьдаас тогтоосон учраас, тэнгэрлэг удирдлага дор нь
аливаа замд зөв сонголтыг хийж чаддаг гэж бид итгэх хэрэгтэй. Бүх зүйл саарал бараан
санагдах үед ч болж буй бүхэн Бурханы хяналтад байгааг бид сандаг. Зориг мохох шалтгаан
бидэнд үгүй. Дасгалжуулагчийн хувьд бид багаа уралдаан тэмцээнд орохдоо зоригтой,
эерэг хандлагатай байх тал дээр нь бэлтгэдэг. Бурханы хөвгүүд, охид бид яг ийм хандлага
тээн амьдрах учиртай.


1.Багийнхандаа буй хуурамч зоригийг хэрхэн дөлгөөн зориг болгож өөрчлөх вэ?
2.Та Бурхан Эцэгийн хайр, удирдамжийг дагаж амьдардаг уу? Эсвэл өөрийнхөө зөн
совинд тулгуурладаг уу?
3.Баг тань тааруухан тоглосон, эсвэл гутамшигтай ялагдал хүлээсэн үед ч та Бурханд
бат итгэж, итгэлээр хүчтэй зогсож чадах уу?
4.Нэмэлтээр унших: Ром 5:3, 2 Коринт 4:16–18, 1Петр 5:10


Тэнгэрлэг Эцэг минь, Тантай харьцахдаа дөлгөөн атлаа зоригтой байж, амьдралд
минь Та бүх зүйлийг хийж чадахыг ухаарч ойлгоход минь туслаач. Таны Хүү Христ
Есүсийн дүр төрхийг тусган харуулж, баяр хөөртэй байж, намайг хүчирхэгжүүлэгч
Христээр бүх зүйлийг хийж чадна гэдгээ мэдэхэд минь туслаач. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More