YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 245 OF 365

ЦОГИЙГ УНТРАА

Жери Жонсон

Түлээгүй бол гал унтарна
Хов зөөгчгүй бол хэрүүл маргаан намжина.
- Сургаалт үгс 26:20


Спортын ертөнц дэх хамгийн хор уршигтай зүйл талбай дээр болдоггүй. Харин энэ
утгагүй явдалд хэвлэл мэдээлэл, багийн гишүүд болон өөр олон хүн оролцдог. Энэ
бол хов жив юм. Бүтээн босгосон ямар нэг зүйлийг эсвэл хэн нэгнийг хүмүүс үгээрээ урж
тастчих дуртай. Тэд үнэнийг хайхаас илүүтэй бусдын талаар сонссон зүйлээ ярихыг илүүд
үздэг. Тоглолтоос биш, харин хов живээс болж сүйрсэн олон багийг би харсан.
Христэд итгэгчид хов жив ярьдаггүй биз дээ? Хэзээ ч үгүй. Манай сүмд л лав байхгүй.
Гэхдээ, байзнаарай. Яагаад ийм олон залбирлын хүсэлт хэн нэгнийг үгүй хийх гучин
минутын завсарлага болж хувирдаг юм бэ? Тийм ээ, Христэд итгэгч хүмүүс эрэгтэй,
эмэгтэй гэлгүй хов жив хөөцөлддөг бөгөөд энэ нь хэтрэхээрээ тэмцэл болдог. “Би ерөөсөө
тэгж хэлээгүй” эсвэл “Тэдний төлөө дахин залбиртал их хугацаа хэрэг болох биз” эсвэл “Энэ
үнэхээр хуудуугүй, тэд манай сүмийнх биш” гэх мэт үгсийг та олонтоо сонссон байх.
Хэрэв галыг өрдөхгүй л бол асдаггүй. Үүнтэй адил бид хов жив ярихгүй л бол зодоон
цохион, хэрүүл маргаан гарахгүй. Ярихаасаа өмнө бод. Сайн санаа агуулж хэлсэн байсан ч
хов жив хутгаар зүсэх мэт бөгөөд гүн шарх үлдээдэг.
Дараагийн удаа та хувцас солих өрөөнд орж хэн нэгний тухай аазгай хөдөлгөсөн мэдээ
хүргэхийг хүсэж байгаа бол үүнийгээ өөртөө хадгалаарай. Юу болсныг бүгдийг нь мэдэхгүй
л бол хэн нэгэнд битгий яриарай. Бид бүгдээрээ ямар нэгэн байдлаар буруутай. Хов живийн
галыг өрдөлгүйгээр даруй унтраа. Ингэснээр та хэн нэгний үгээр биш харин жинхэнэ мөн
чанараар нь хүмүүсийг харж чадна. Нэмж түлээ хийхгүй л бол гал унтардгийг санаарай.


1.Та гал асаагч уу? Эсвэл унтраагч уу?
2.Бусдын талаар хов жив ярих танд амархан байдаг уу?
3.Таөнөөдөр өөрийн нөлөөллийн хүрээнд хов живийн галыг хэрхэн унтрааж эхлэх
вэ?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 11:13, 16:28, 20:19, Ефес 5:4, 1Тесалоник 5:11


Аав аа, миний үгс хүмүүсийн урам зоригийг хугалж, сүйрүүлэхийн оронд тэднийг
урамшуулан босгож, зоригжуулахад ашиглагдаасай хэмээн би залбирч байна. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More