Бидний өдөр бүрийн талх 15 өдрийн хувилбарЗагвар

Төөрөлдсөн Залбирлууд
Гарчиг: Хариулагдаагүй Залбирлууд: Бурханд бичсэн захидлууд далайд хаягдаад олджээ. Нью Жерсигийн нэгэн сайдад илгээгдсэн ихэнхийг нь нээгээгүй, 300 захидал далайд хаягдсан байв. Сайдыг нас барснаас хойш захидлууд хэрхэн Нью Жерсигийн эрэг дээр хөвж гарч ирсэн нь нууцлагдмал.
Сайд залбирна гэж амласан тул захидлуудыг түүнд хаягласан байв. Зарим захидалд шалихгүй зүйлс хүсэж; харин заримыг нь шаналан зовсон эхнэрүүд, хүүхдүүд, бэлэвсэн эхнэрүүд бичжээ. Тэд Бурханд зүрх сэтгэлээ уудлан хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хамаатан садныхаа төлөө, өөрсдийг нь араар тавьсан ханыхаа төлөө тусламж гуйжээ. Нэгэн эмэгтэй захидалдаа хүүхдээ хайрлах аав, нөхрийн төлөө Бурханаас гуйсан байв. Сэтгүүлч эдгээр нь бүгд "хариулагдаагүй залбирлууд” юм дүгнэжээ.
Тийм биш! Хэрэв тэдгээр захидал бичигчид Бурханд хандан хашхирсан бол Тэр тус бүрийг нь сонссон. Чин сэтгэлийн залбирал нь Бурханы чихэнд хүрэлгүй төөрөлддөггүй. “Эзэн, бүх хүсэл минь Таны өмнө байна" гэж Давид өөрийн шаналал зовлон дундаас бичсэн бөгөөд “Санаа алдах дуу минь Танаас нуугдаагүй" (Дуу. 38:9). Өөр хэн ч бидний төлөө залбирахгүй байсан ч бид бүх санаа зовнилоо Их Эзэнд даатгаж болно гэдгийг Давид ойлгосон. Давид: “Зовлон шаналангийнхаа өдөр Таныг би дуудна, Учир нь Та надад хариулна” (86:7) гэж итгэлтэйгээр дурджээ. - Дэвид Ропер
Бурхан чамд амлалтаа өгсөн
Тэрээр залбирлыг сонсдог бөгөөд хариулдаг;
Тэр чиний гуйлтыг сонсох болно
Хэрэв чи Түүнд санаа зовнилоо даатгах юм бол. - Берншэхер
Есүс бидний өчүүхэн орилооныг ч сонсдог.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Бид та бүхэнд Бурхантай санаатайгаар, өдөр бүр, зүрх сэтгэлээсээ хандах харилцаатай болохыг урамшуулан дэмжихийг хүсэж байна. Дэлхий даяар сая сая уншигч нар чимээгүй тусгалыг олж авах цаг мөчийн төлөө өдөр тутмын чимээгүй цагийн материал болох Өдөр бүрийн талхыг уншиж эхэлсэн. Өдөр бүр хэдэн минутын доторх урам зориг өгч, амьдрал өөрчлөхүйц түүхүүд нь Тэнгэрлэг Эцэг рүү, Түүний үл өөрчлөгдөх Үгийн талаарх мэргэн ухаан хийгээд амлалтууд руу таныг чиглүүлж байдаг.
More
Бидний өдөр бүрийн талх-д энэ төлөвлөгөөний төлөө талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.odb.org/app -с үзнэ үү