Бидний өдөр бүрийн талх 15 өдрийн хувилбарЗагвар

Our Daily Bread 15-Day Edition

15-с 8 дахь өдөр

Эм найруулагч

Эм найруулагчийн нэр хүнд өндөр байсан. Тэр гэр бүлээ чухалчилдаг, шударга бизнесмен байв. Мэдээгээр түүний үнэ цэнийг сая саяар үнэлсэн мэдээлэл цацагджээ. Гэсэн ч тэр ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд энэ итгэл хүлээсэн мэргэжилтэн түгээж байсан химийн эмчилгээний эмийн хүчийг нь бууруулсан. Тэр улмаар баригдаж, ял шийтгэл хүлээжээ. Тэр олон эрүүл мэндийн ажилтнуудыг, "Ийм зүйл яаж хийж болно гэж?" гэж асуухад хүргэв.

Үүнтэй адил асуулт Давид хааныг талаар асуугдсан болох нь тодорхой. Бурханы зүрх сэтгэлийг эрж хайгч нэгэн гэдгээрээ олонд танигдсан нэгэн өөр хүний эхнэрийг өөрийн болгоход эрх мэдлээ ашиглав (2 Самуел 11-р бүлэг). Улмаар тэр нөхрийнх нь амийг хөнөөх хуйвалдаан гаргалаа. Нас барсан тэр эр бол хааны өмнөөс тулалдахын тулд гэрээсээ алс хол байх Давидын өөрийнх нь армийн офицер хүн байсан. Олны танил хүмүүсийн алдааг хараад бид урмыг авч болох юм. Гэвч хэрэв бид бусдыг бурууг хараад баярлах юм бол бид өөрсдийгөө таньж мэддэггүй гэсэн үг. Ёс зүйн дохиог маань сулруулахын тулд Библи бидэнд Давидын гэмийн талаар өгүүлдэггүй харин бид бүгдэд сануулахын тулд ийнхүү өгүүлдэг. Бусдын алдаа дутагдал бидний сул дорой байдал, Христийн нигүүлсэл бидэнд ямар их хэрэгтэй болох талаар улам илүүгээр бидэнд сануулдаг байх ёстой. Сул дорой байдлаа таньж мэдэх үедээ л бид Бурханыхаа хүчнээс хамааралтай байх болно. --Март ДеХаан

Өө Эзэн, Библи бол зүрх сэтгэлийн минь хэрэгцээг надад харуулах
Тольтой адилхан,
Үүнд би тодорхой дүр төрх,
Бүхий л хэсгийг минь оролцуулсан - өөрийнхөө хөргийг би олж хардаг. --Хесс

Библи бол Бурхан биднийг хэрхэн хардгийг тусгах толь мөн.

Энэ төлөвлөгөөний тухай

Our Daily Bread 15-Day Edition

Бид та бүхэнд Бурхантай санаатайгаар, өдөр бүр, зүрх сэтгэлээсээ хандах харилцаатай болохыг урамшуулан дэмжихийг хүсэж байна. Дэлхий даяар сая сая уншигч нар чимээгүй тусгалыг олж авах цаг мөчийн төлөө өдөр тутмын чимээгүй цагийн материал болох Өдөр бүрийн талхыг уншиж эхэлсэн. Өдөр бүр хэдэн минутын доторх урам зориг өгч, амьдрал өөрчлөхүйц түүхүүд нь Тэнгэрлэг Эцэг рүү, Түүний үл өөрчлөгдөх Үгийн талаарх мэргэн ухаан хийгээд амлалтууд руу таныг чиглүүлж байдаг.

More

Бидний өдөр бүрийн талх-д энэ төлөвлөгөөний төлөө талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.odb.org/app -с үзнэ үү

Холбоотой төлөвлөгөө