Бидний өдөр бүрийн талх 15 өдрийн хувилбарЗагвар

Нам гүм харгуй
Хойд Каролин мужын Ашвиллээс баруун тийм тавин миллийн зайтай газар би хурдны замаас гарч, хот руу үлдсэн замаа үзэсгэлэнт Блү Ридж Парквэйгээр явсан. Тэрхүү Аравдугаар сарын сүүлийн өдрийн тэр өдөр би маш удаан явж, уулын үзэгдэх байдал, үзэсгэлэнт намрын шаргал навчсын өнгийг таашаахаар ойр ойрхон зогсож байлаа. Зорьсон газартаа хүрэхийн хувьд энэ аян нь тийм ч үр нөлөөтэй аян байгаагүй хэдий ч сүнсээ шинэчлэхэд маань маш их үр нөлөөг үзүүлсэн.
Энэ явдал нь надад дараах асуултыг өөрөөсөө асуухад хүргэсэн, "Есүсийн хамт би хэр олон удаа нам гүм замаар аялдаг вэ?"
Есүсийн дагалдагчид үйлчлэлийн хамгийн хэрэгцээ ихтэй үеийг дуусгасны дараа Тэр тэдэнд, "Та нар зэлүүд газарт оч. Жаахан амар" (Марк 6:31) гэж хэлжээ. Урт амралтын оронд хурсан олон өөрсөд дээр нь овоорохоос өмнө тэдэнд богино хугацааны завин дээрх аялал л өгөгдсөн байв. Дагалдагчид хурсан олныг Эзэн хэрхэн өрөвдөхийг нь нүдээр үзсэн ба хурсан олны хэрэгцээг хангахад Түүнтэй гар бие оролцжээ (33-34 эшлэлүүд). Урт өдөр арай гэж төгсгөл болох үед Есүс Өөрийнхөө тэнгэрлэг Эцэгтэйгээ залбирах замаар шинэчлэлтийг олж авдаг байв (46 эшлэл). Амьдрал эмх замбараагүй эсвэл тайван амгалан байхаас үл хамааран бидний Эзэн Есүс үргэлж бидэнтэй хамт байдаг хэдий ч Түүнтэй хамт чимээгүй замаар алхахад зориулан өдөр бүр цаг гаргадаг байх нь үнэхээр үнэ цэнтэй. --Давид МакКасланд
Чимээгүй амралтын газар гэж байдаг,
Бурханы зүрх сэтгэлд ойрхон тэр л газар;
Гэм халдаж чадахгүй газар гэж байдаг,
Бурханы зүрх сэтгэлд ойрхон тэр л газар гэж байдаг. --МакАфее
Эзэнтэй өнгөрүүлсэн цаг хором бүр үр нөлөөтэй өнгөрүүлсэн цаг хором байдаг.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Бид та бүхэнд Бурхантай санаатайгаар, өдөр бүр, зүрх сэтгэлээсээ хандах харилцаатай болохыг урамшуулан дэмжихийг хүсэж байна. Дэлхий даяар сая сая уншигч нар чимээгүй тусгалыг олж авах цаг мөчийн төлөө өдөр тутмын чимээгүй цагийн материал болох Өдөр бүрийн талхыг уншиж эхэлсэн. Өдөр бүр хэдэн минутын доторх урам зориг өгч, амьдрал өөрчлөхүйц түүхүүд нь Тэнгэрлэг Эцэг рүү, Түүний үл өөрчлөгдөх Үгийн талаарх мэргэн ухаан хийгээд амлалтууд руу таныг чиглүүлж байдаг.
More
Бидний өдөр бүрийн талх-д энэ төлөвлөгөөний төлөө талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.odb.org/app -с үзнэ үү