Бидний өдөр бүрийн талх 15 өдрийн хувилбарЗагвар

Хоцорч ирсэн нь
Шашингүй үзэлтэн Эдди амьдралынхаа 50 жилийг Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж амьдарсан нэгэн. Хожим нь тэр хүнд өвчин тусаж, эрүүл мэнд нь аажмаар муудсан. Эддиг үхлээ хүлээж, хосписын өрөөнд хэвтэж байхад нь ахлах сургуульд нь мэддэг байсан Христэд итгэгч найзууд нь бараг өдөр бүр ирдэг байв. Тэд түүнд Христийн хайрын тухай дахин ярив. Гэвч Эдди үхэлд ойртох тусам Бурханыг огт сонирхохгүй байгаа мэт байсаар байв.
Нэгэн Ням гарагт пастор зочлохоор иржээ. Эдди түүнтэй хамт залбирч, уучлал, авралыг Есүсээс гуйсан нь хүн бүрийг гайхшируулжээ. Хэдэн долоо хоногийн дараа тэр нас барав.
Эдди 50 жилийн турш Христийг үгүйсгэж, сүүлийн 2 долоо хоног л Түүнийг итгэн, хайрласан. Гэвч итгэлийнхээ ачаар тэрээр Бурханы оршихуй, алдар суу, хайр, сүр жавхлан, төгс төгөлдөр байдлыг үүрд мэдрэх болно. Зарим нь үүнийг шударга бус гэж маргаж магадгүй. Гэхдээ Матай 20 бүлэгт, Есүсийн сургаалт зүйрлэлд дурдсанаар энэ нь шударга байдлын тухай биш, энэ нь Бурханы сайн сайхан, нигүүлслийн тухай юм (эшлэл 11-15).
Чи Есүсийн авралд итгэх гэж маш удаан хүлээсэн тул аль хэдийн оройтсон гэж бодож байна уу? Есүст нас барахынхаа өмнөхөн итгэсэн, Түүний загалмайн зэргэлдээ цовдлогдсон хулгайчийг сана (Лук 23:39-43).
Одоо Есүст итгэж, мөнх амийн бэлгийг хүлээн ав. Хэт оройтоогүй байна!- Дэйв Брэнон
Хэрэв өнөөдөр Бурхан чамайг дуудаж байгаа бол
цаг алдалгүй Христэд итгэ;
Маргааш үхэл тохиолдож, хувь заяаг чинь битүүмжлэх юм бол
хэтэрхий оройтсон байх болно. - Дэйв Брэнон
Бурхан “Өнөөдөр!” гэж байхад “Маргааш” гэж хэлэх нь аюултай таамаглал юм!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Бид та бүхэнд Бурхантай санаатайгаар, өдөр бүр, зүрх сэтгэлээсээ хандах харилцаатай болохыг урамшуулан дэмжихийг хүсэж байна. Дэлхий даяар сая сая уншигч нар чимээгүй тусгалыг олж авах цаг мөчийн төлөө өдөр тутмын чимээгүй цагийн материал болох Өдөр бүрийн талхыг уншиж эхэлсэн. Өдөр бүр хэдэн минутын доторх урам зориг өгч, амьдрал өөрчлөхүйц түүхүүд нь Тэнгэрлэг Эцэг рүү, Түүний үл өөрчлөгдөх Үгийн талаарх мэргэн ухаан хийгээд амлалтууд руу таныг чиглүүлж байдаг.
More
Бидний өдөр бүрийн талх-д энэ төлөвлөгөөний төлөө талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.odb.org/app -с үзнэ үү