Бидний өдөр бүрийн талх 15 өдрийн хувилбарЗагвар

Хэнд хандах вэ...
Зурагтын сурталчилгаа ийнхүү асуудаг, "Стресст орсон үедээ та юунд ханддаг вэ?" Тэгээд ингэж зөвлөдөг, "манай бүтээгдэхүүнийг хэрэглэ".
Хүмүүс амьдралын гүн дарамт, хүнд бэрхийг даван туулахын тулд хэн нэгэнд хандаж, зөвлөгөө заавар авах гэсэн арга замыг тоолоод ч баршгүй. Архи уух. Бурханыг буруутгах. Хэт их идэх. Мэдрэмжүүдээ дотроо хадгалах. Бусдыг буруутгах. Эдгээр хариултууд биднийг тайвшруулж болох ч эдгээр нь асуудлуудаас зугтаах түр зуурын л утга учиртай байдаг. Эдгээрийг минь авч хаяхуйц бүтээгдэхүүн гэж нэг ч байхгүй.
Дуулал 55-р бүлэгт бэрхшээлүүдээсээ зугтаахыг хүсэх хүслээ Давид хаан тодорхойлжээ: "Миний дотор зүрх минь дэлсэж . . . . Би тагтаа шиг жигүүртэй ч болоосой! Тэгвэл нисэн одож, амрах сан" (4,6 эшлэлүүд). Түүний ойрын зөвлөх найз Ахитофел өөрөөс нь урван дайсанд туслахаар явсны дараа Давид зугтахыг хүссэн (12-13 эшлэлүүд; 2 Самуел 15-р бүлгийг үзнэ үү). Зовлонтой үедээ тэр Бурхан руу гараа сунгасан гэж энэ дуулал дээр өгүүлжээ (4-5, 16).
Бид хэнд ханддаг вэ? Зохиогч Сүзэн Лензкес, Эзэн рүү гараа сунган, Түүнд зүрх сэтгэлээ уудал гэж бидэнд зөвлөсөн байдаг. Тэр ийнхүү бичжээ, "Асуултууд, зовлон, уур хилэнгээ Хязгааргүй Нэгэний өмнө уудлагдах нь--зүгээр дээ, Тэр үүнээс чинь болоод сүйрчихгүй. . . . Учир нь Түүний мутрын тэвэр дотор л бид Түүний цээжийг дэлддэг." --Энн Ситас
Христ итгэлт минь, явж буй зам чинь хамгийн харанхуй мэт санагдах үед,
Нулимстай нүд чинь бүрэлзэх үед,
Бурхан Эцэг рүүгээ яаралтай оч,
Бүхий л асуудлуудаа Түүнд хэл.
Асуудлаа бид Бурханы гарт өгөх үед Тэр Өөрийнхөө амар тайвныг бидний зүрхэнд нутагшуулдаг.

Энэ төлөвлөгөөний тухай

Бид та бүхэнд Бурхантай санаатайгаар, өдөр бүр, зүрх сэтгэлээсээ хандах харилцаатай болохыг урамшуулан дэмжихийг хүсэж байна. Дэлхий даяар сая сая уншигч нар чимээгүй тусгалыг олж авах цаг мөчийн төлөө өдөр тутмын чимээгүй цагийн материал болох Өдөр бүрийн талхыг уншиж эхэлсэн. Өдөр бүр хэдэн минутын доторх урам зориг өгч, амьдрал өөрчлөхүйц түүхүүд нь Тэнгэрлэг Эцэг рүү, Түүний үл өөрчлөгдөх Үгийн талаарх мэргэн ухаан хийгээд амлалтууд руу таныг чиглүүлж байдаг.
More
Бидний өдөр бүрийн талх-д энэ төлөвлөгөөний төлөө талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.odb.org/app -с үзнэ үү