Бидний өдөр бүрийн талх 15 өдрийн хувилбарЗагвар

Our Daily Bread 15-Day Edition

15-с 15 дахь өдөр

Хоосон мэдрэмжийн эмчилгээ

Би нэгэн удаа Дэлхийн II дайны амьд үлдэгсдийн ярилцлагыг сонссон юм. Цэргүүд тухайн өдрийг хэрхэн өнгөрүүлснээ дурсан ярьж байлаа. Нэг нь газар доорх хоргодох байранд сууж байхад, заримдаа Германы танк дэргэдүүр нь өнгөрөхөд буудсан гэнэ. Зарим нь зүгээр л хөзөр тоглож, цагийг хий дэмий өнгөрөөсөн. Зарим нь ширүүн тулаанд оролцсон. Ихэнх цэргүүдийн хувьд тэр өдөр жирийн л нэг өдөр шиг өнгөрчээ. Харин дараа нь тэд тухайн өдөр Дэлхийн II дайны хамгийн том, шийдвэрлэх тулалдаануудын нэг болох “Булжийн тулалдаан” (Battle of the Bulge)-д оролцсон байснаа мэджээ. Тэр үед нь шийдвэрлэх мөч мэт санагдаагүй, учир нь хэн нь ч бүх зураглалыг харж чадаагүй юм.

Агуу ялалт гэдэг нь жирийн хүмүүс өөрт оноогдсон үүргээ үнэнчээр биелүүлэх үед ялалт ирдэг. Игнациус (1491–1556)-ын шавь нар утгагүй мэт, хий дэмий цаг хугацааны үед урам нь хугарахад тэр байнга нэг ижил зөвлөгөө өгдөг байжээ:
“Сэтгэл хоосорч, ганцаардах үед хэзээ ч шийдвэр өөрчлөх ёсгүй. Харин өчигдөр сэтгэл өөдрөг байхад гаргасан шийдвэр дээрээ бат зогсож, тууштай бай.”

Сүнслэг тулаануудын үед эдгээр хамгийн хүнд зэвсгүүдээр л туулдаг: залбирал, тунгаан бодох, өөрийгөө шалгах, гэмшил.

Магадгүй та одоо сүнслэг уналт, хямралын дунд байгаа мэт мэдрэмж төрж байж мэднэ. Гэсэн ч өөрт оноогдсон үүргээсээ битгий ухар. Бурханд дуулгавартай байх — зөвхөн дуулгавартай байх л — хоосон, дэмий мэт санагдах мэдрэмжээс гарах замыг нээдэг.
— Филип Янси (Philip Yancey)

Тайтгарлыг үгүйсгэх үед ч,
Тэр сэтгэлд дахин гэрэл цацруулдаг.
Бороо намдсаны дараа,
Сэргээн баясгах нарны тусгал мэт.
— Коупер (Cowper)

Хэрвээ танд итгэл тань бутарч, суларч байгаа мэт санагдаж байвал — дуулгавартай байдал, хариу үйлдлээ орхисон тэр цэг рүүгээ буц. Тэндээс л сэргэлт эхэлнэ..

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Our Daily Bread 15-Day Edition

Бид та бүхэнд Бурхантай санаатайгаар, өдөр бүр, зүрх сэтгэлээсээ хандах харилцаатай болохыг урамшуулан дэмжихийг хүсэж байна. Дэлхий даяар сая сая уншигч нар чимээгүй тусгалыг олж авах цаг мөчийн төлөө өдөр тутмын чимээгүй цагийн материал болох Өдөр бүрийн талхыг уншиж эхэлсэн. Өдөр бүр хэдэн минутын доторх урам зориг өгч, амьдрал өөрчлөхүйц түүхүүд нь Тэнгэрлэг Эцэг рүү, Түүний үл өөрчлөгдөх Үгийн талаарх мэргэн ухаан хийгээд амлалтууд руу таныг чиглүүлж байдаг.

More

Бидний өдөр бүрийн талх-д энэ төлөвлөгөөний төлөө талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.odb.org/app -с үзнэ үү

Холбоотой төлөвлөгөө