Бидний өдөр бүрийн талх 15 өдрийн хувилбарЗагвар

Өвдөлтийн машин
Энэтхэгт эрүүл мэндийг үйлчлэл хийж байсан эмч Паул Бранд, мэдрэлийн судасны төгсгөл нь өвдөлтийг мэдрэхгүйгээсээ болоод эрэмдэг болсон уяман өвчтөний талаар ярьсан байдаг. Тэд гал дээр гишгэх эсвэл хутгаар хуруугаа зүсэхэд өвддөггүй байсан учраас шархаа арчлахгүйгээр зөнд нь орхидог байжээ. Энэ нь халдвар орох, эрэмдэг болоход хүргэж байв.
Доктор Бранд, гал эсвэл хурц иртэй зүйлд хүрэхэд дохио өгдөг машин бүтээжээ. Энэ нь өвдөлт байхгүй үед гэмтлийг сэрэмжлүүлэн дохио өгдөг байв. Удалгүй машиныг өвчтөнүүдийн хуруу, хөлөнд хоблсон байна. Тэд сагсан бөмбөг тоглохыг хүсэх хүртэл энэ машин үүргээ сайн гүйцэтгэж байлаа. Тэд машиныг өөрсдөөсөө салган, мэдэлгүйгээр өөрсдийгөө гэмтээж эхлэв.
Бие махбод дахь өвдөлттэй адилхан сүнслэг хор хөнөөлийн талаар мөс чанар маань биднийг сэрэмжлүүлдэг. Гэвч зуршил болсон, гэмшээгүй нүглүүд мөс чанарын маань мэдээг алдуулдаг (1 Тимот 4:1-3). Мөс чанараа цэвэр байлгахын тулд бид нүглээ улайх (1 Иохан 1:9), гэмших (Үйлс 26:20), мөн бусдад эргүүлэн төлөх (Лук 19:8) замаар зохих гэм буруугаар өвдөлтөд хариу үзүүлдэг байх хэрэгтэй. "Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө сайн мөс чанартай байхыг үргэлж хичээдэг билээ" (Үйлс 24:16). Түүн шиг, нүглийн талаарх Бурханы зовлонтой сануулгад мэдээгүй болж эхлэхгүй байх ёстой. --Дэннис Фишэр
Миний мөс чанар
Бурханы ариун Үгнээс сайн мэддэг байх ёстой,
Мөс чанар гажуудсан үед
Стандарт цэвэр байсан ч басамжлагддаг. --Фрэйзер
Цэвэр мөс чанар бол зөөлөн дэр мөн.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Бид та бүхэнд Бурхантай санаатайгаар, өдөр бүр, зүрх сэтгэлээсээ хандах харилцаатай болохыг урамшуулан дэмжихийг хүсэж байна. Дэлхий даяар сая сая уншигч нар чимээгүй тусгалыг олж авах цаг мөчийн төлөө өдөр тутмын чимээгүй цагийн материал болох Өдөр бүрийн талхыг уншиж эхэлсэн. Өдөр бүр хэдэн минутын доторх урам зориг өгч, амьдрал өөрчлөхүйц түүхүүд нь Тэнгэрлэг Эцэг рүү, Түүний үл өөрчлөгдөх Үгийн талаарх мэргэн ухаан хийгээд амлалтууд руу таныг чиглүүлж байдаг.
More
Бидний өдөр бүрийн талх-д энэ төлөвлөгөөний төлөө талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.odb.org/app -с үзнэ үү