Бидний өдөр бүрийн талх 15 өдрийн хувилбарЗагвар

Our Daily Bread 15-Day Edition

15-с 7 дахь өдөр

Тэр Миний нэрийг мэддэг

Бид том сүмд очоод шинэ зүйл сурч, жижиг бүлэгт нэгдэж, магтан дуунд дурласан. Гэхдээ би пастор нь намайг хэн болохыг мэдэхгүй гэдгийг анзааралгүй удаан явсан байв. Олон мянган хүн цуглардаг учраас пастор хүн нэг бүрийг нэрээр нь мэдэх боломжгүй гэдгийг ойлгосон.

Дараа нь бид жижиг сүмд явж эхлэхэд би пасторын тавтай морил хэмээн гараар бичсэн мэндчилгээг хүлээн авсан. Хэдэн долоо хоногийн дараа Жош пастор намайг нэрээр дуудаж, саяхан болсон хагалгааны минь талаар ярилцав. Миний хувьд түүнд танигдах нь сайхан санагдсан.

Бид бүгдээрээ, ялангуяа Бурханаар танигдах хүсэлтэй байдаг. Томми Уолкерын "Тэр миний нэрийг минь мэддэг" дуу нь Бурхан бидний бодол санаа бүрийг мэддэг, урсах нулимс бүрийг харж, биднийг дуудах үед сонсдог гэдгийг бидэнд сануулдаг. Иоханы сайн мэдээ 10-р бүлэг 3, 14-т “Хонин сүрэг дууг нь сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж… Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэддэг” гэжээ.

Тэнгэр газрыг бүтээсэн Түүний ​​хувьд хэдхэн тэрбум хүнийг мэдэх нь асуудал биш юм. Бурхан чамд маш их хайртай (Иохан 3:16), Тэр чиний тухай үргэлж боддог (Дуулал 139:17-18), Тэр чиний нэрийг мэддэг (Иохан 10:3). -Синди Хэсс Каспер

Бурхан миний явах зам бүрийг мэддэг,
Уй гашуу, өвдөлт, зовуурь бүрийг бас;
Тэр хүүхдүүдээ орхихгүй—
Тэр Өөрийнхийгөө мэддэг бөгөөд хайрладаг. - Бош

Ямар ч Христэд итгэгч Бурханы өмнө нэргүй нэгэн бишээ.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Our Daily Bread 15-Day Edition

Бид та бүхэнд Бурхантай санаатайгаар, өдөр бүр, зүрх сэтгэлээсээ хандах харилцаатай болохыг урамшуулан дэмжихийг хүсэж байна. Дэлхий даяар сая сая уншигч нар чимээгүй тусгалыг олж авах цаг мөчийн төлөө өдөр тутмын чимээгүй цагийн материал болох Өдөр бүрийн талхыг уншиж эхэлсэн. Өдөр бүр хэдэн минутын доторх урам зориг өгч, амьдрал өөрчлөхүйц түүхүүд нь Тэнгэрлэг Эцэг рүү, Түүний үл өөрчлөгдөх Үгийн талаарх мэргэн ухаан хийгээд амлалтууд руу таныг чиглүүлж байдаг.

More

Бидний өдөр бүрийн талх-д энэ төлөвлөгөөний төлөө талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.odb.org/app -с үзнэ үү

Холбоотой төлөвлөгөө