Бидний өдөр бүрийн талх 15 өдрийн хувилбарЗагвар

Зөгийн шарвах бүжиг
Зөгий хэрхэн нэг нэгнээ цэцгийн бал руу хөтөлдөг вэ? Эрдэмтэд энэ нь зөгийний “шарвах” бүжигтэй холбоотой гэж үздэг. Энэ онолыг анх 1960-аад онд Нобелийн шагналт, амьтан судлаач Карл фон Фриш анх дэвшүүлээд үл итгэх байдалтай тулгарч байжээ. Харин одоо Англи улсын судлаачид фон Фришийн онолыг батлахын тулд ажилчин зөгийд жижиг радар дамжуулагч бэхэлжээ. Тэд зөгий өөрийн биеэ хоолны эх үүсвэр рүү чиглүүлэн, шарвах бүжиг хийн бусад зөгийнд байршлыг нь зааж өгдөг болохыг баталжээ.
Иаковын худгийн дэргэд Есүстэй уулзсан эмэгтэй ч мөн адил өөрийн олсон зүйл буюу амьд ус руу хотынхноо хөтлөх арга замыг олжээ (Иохан 4:10). Таван нөхрөөс салсан, одоо ч бас хамтран амьдрагчтай энэ эмэгтэй яагаад “Үйлдсэн бүхнийг минь надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн.” (эшлэл 29) гэж хэлснийг олж мэдэхээр цугласан юм.
Ард олон замдаа явж байх үед Өөрийгөө удаа дараа “Амийн талх” (6:48) хэмээн нэрлэсэн Нэгэн нь 'Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм' (4:32,34) гэжээ.
Есүс бол бидний сүнсэнд зориулсан амийн ус, хоол юм. Түүнтэй нэгдэж, Бурханы хүслийг биелүүлж, Түүний бидэнд өгсөн ажлыг дуусгах нь бидний хоолны эх үүсвэр юм. - Март ДеХаан
Өөрийнхөө гэрчлэлээ тод, тодорхой байлга,
Ингэснээр дэлхий Бурханы авралыг
Хол, ойроос харж, сонсож,
Бусад хүмүүс ч Түүнийг таньж мэдэх болно. - Хэсс
Сүнсний хоолоо олсон бол та бусдыг эх сурвалж руу хөтөл.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Бид та бүхэнд Бурхантай санаатайгаар, өдөр бүр, зүрх сэтгэлээсээ хандах харилцаатай болохыг урамшуулан дэмжихийг хүсэж байна. Дэлхий даяар сая сая уншигч нар чимээгүй тусгалыг олж авах цаг мөчийн төлөө өдөр тутмын чимээгүй цагийн материал болох Өдөр бүрийн талхыг уншиж эхэлсэн. Өдөр бүр хэдэн минутын доторх урам зориг өгч, амьдрал өөрчлөхүйц түүхүүд нь Тэнгэрлэг Эцэг рүү, Түүний үл өөрчлөгдөх Үгийн талаарх мэргэн ухаан хийгээд амлалтууд руу таныг чиглүүлж байдаг.
More
Бидний өдөр бүрийн талх-д энэ төлөвлөгөөний төлөө талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.odb.org/app -с үзнэ үү