Бидний өдөр бүрийн талх 15 өдрийн хувилбарЗагвар

Our Daily Bread 15-Day Edition

15-с 3 дахь өдөр

Бид бөхийн мөргөж байна

Эртний Грек ба Ромчууд өвдөг сөгдөхийг магтаалынхаа нэг хэсэг болгохоос татгалзжээ. Сөгдөх нь чөлөөт хүний хийвэл зохих зүйл биш, Грекийн соёлд тохирох зүйл биш, зэрлэг бүдүүлэг хүмүүст л тохирсон зүйл гэж тэд үздэг байв. Библийн эрдэмтэд болох Плутарк, Теофрастус нар өвдөг сөгдөх нь мухар сүсгийн илэрхийлэл гэж үзсэн. Аристотель үүнийг зэрлэг бүдүүлэг зан авир хэмээн нэрлэжээ. Гэсэн хэдий ч Бурханы хүмүүс үүнд хэзээ ч итгээгүй.

Дуулал 95:6-д, дуулал номыг бичигч сөгдөн мөргөх бол Бурханыг гүнээ бишрэн хүндлэх болохыг тэмдэглэжээ. Энэ нэг эшлэлд магтан хүндлэгчийн хандлага, байрлал ямар байх ёстойг тэр гурван төрлийн еврей үгээр илэрхийлсэн. Эхний үг нь "мөргө" гэдэг бөгөөд энэ нь Бурханд хүндэтгэл үзүүлж, үнэнч байдлаа илэрхийлэхийн тулд газар унах буюу нүүрээрээ бөхийхийг хэлдэг. Хоёр дахь нь "бөхий" гэсэн үг бөгөөд өвдөг сөгдөн хүндлэл үзүүлж, Эзэнийг хүндлэн бишрэхийг илэрхийлдэг. Гурав дахь нь "сөгд" гэдэг үг бөгөөд өвдөг дээрээ суугаад Бурханд алдрыг өргөх утгатай.

Дууллын зохиогчийн хэлснээр, Бурханы өмнө өвдөг сөгдөх нь бүдүүлэг бус, харин хүндлэл үзүүлж буй дохио юм. Гэхдээ энд хамгийн чухал нь биеийн байрлал биш, харин зүрхний даруу байдал юм.
— Марвин Уильямс (Marvin Williams)

Бүхнийг чадагч, ялгуусан, сүр жавхлант Бурхан минь,
Мөнх орших сэнтийд залрагч Та.
Би Танд сөгдөн мөргөж, Таныг алдаршуулна,
Миний дотор Та оршино гэхэд би гайхан биширнэ.
— Спер (Sper)

Хүндэтгэл мөргөл дэх бидний зүрхний хандлага нь биеийн байрлалаас хамаагүй чухал.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Our Daily Bread 15-Day Edition

Бид та бүхэнд Бурхантай санаатайгаар, өдөр бүр, зүрх сэтгэлээсээ хандах харилцаатай болохыг урамшуулан дэмжихийг хүсэж байна. Дэлхий даяар сая сая уншигч нар чимээгүй тусгалыг олж авах цаг мөчийн төлөө өдөр тутмын чимээгүй цагийн материал болох Өдөр бүрийн талхыг уншиж эхэлсэн. Өдөр бүр хэдэн минутын доторх урам зориг өгч, амьдрал өөрчлөхүйц түүхүүд нь Тэнгэрлэг Эцэг рүү, Түүний үл өөрчлөгдөх Үгийн талаарх мэргэн ухаан хийгээд амлалтууд руу таныг чиглүүлж байдаг.

More

Бидний өдөр бүрийн талх-д энэ төлөвлөгөөний төлөө талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.odb.org/app -с үзнэ үү

Холбоотой төлөвлөгөө