Бидний өдөр бүрийн талх 15 өдрийн хувилбарЗагвар

Our Daily Bread 15-Day Edition

15-с 13 дахь өдөр

Зүгээр л бусдад үзмэр болгохын тулд

Агуулгаасаа үл хамааран зөвхөн хавтсыг нь ашиглахын тулд эртний арьсан хавтастай номууд маш олноороо зарагдах нь ихэссэн. Дотоод засал чимэглэлийн дизайнерууд чинээлэг үйлчлүүлэгчдийнхээ гэрт халуун дулаан, эртний ертөнцтэй адил уур амьсгалыг бүрдүүлэхэд ашиглахын тулд метр метрээр нь худалдан авдаг.

Хамгийн чухал нь тэдгээр нь өрөөний чимэглэлтэй зохицсон эсэх байдаг. Нэгэн чинээлэг бизнесмен засварласан гэртээ номын сантай адил төрхийг бий болгохын тулд өөрийнхөө хэзээ ч уншихгүй 13000 эртний номуудыг худалдан авчээ. Тэдгээр ном зүгээр л үзмэр төдий л зүйлс байв.

Гадаад төрхөд анхаарал хандуулах нь гэр орноо чимэхэд сайхан зүйл байж болох хэдий ч энэ бол амьдрах маш аюултай арга зам мөн. Тэд бусдад зааж сургаж байгаагаа амьдралдаа хэрэгжүүлдэггүй байсан учраас Есүс олон шашны удирдагчдыг зэмлэсэн байдаг. Өөрөө өөртөө чухал нэгэн мэт мэдрэмж, магтаалыг бусдаас хүлээн авахад тэд үнэхээр донтсон байв. Тэнгэрийн хаанчлалыг бусдад нээж өгөхийнхөө оронд тэд бусдын хамрыг нь хавчих шахам хаалгаа тас хаадаг байлаа. Есүс тэдэнд хандан, "Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг" (Матай 23:5) гэж хэлжээ.

Зөвхөн гадаад байдал биш харин дотоод чанарыг гол утга учраа болгодог хүмүүс байхад Эзэн биднийг дууддаг. Даруу байдлын хандлагаар Түүний оршихуй бидний дотор байгаа гэсэн бодит байдлыг харуулах ёстой хүмүүс. "Харин та нарын дундах хамгийн агуу нь та нарын зарц болог" (11-р эшлэл).

Есүсийн төлөө амьдрахад бидний агуулга хавтаснаасаа хамаагүй чухал байдаг. Бид үзмэр байдлаас хамаагүй илүү зүйлийн төлөө бүтээгдсэн. --Давид МакКасланд

Хүслийг минь Бурханы хүсэлд үгүй хийж өгөөч,
Асуулт бүү асуу; газар нутгийг бүү эрж хай;
Хамгийн даруу үүрэг хариуцлагыг баяртайгаар үйлд,
Түүний үнэн ба нигүүлслийг бусдад харуулах замаар үүнийгээ үйлдэгтүн.
Хэрэв Бурхан таныг дотроос тань хянадаг юм бол гаднаа та чин сэтгэлээсээ байх болно.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Our Daily Bread 15-Day Edition

Бид та бүхэнд Бурхантай санаатайгаар, өдөр бүр, зүрх сэтгэлээсээ хандах харилцаатай болохыг урамшуулан дэмжихийг хүсэж байна. Дэлхий даяар сая сая уншигч нар чимээгүй тусгалыг олж авах цаг мөчийн төлөө өдөр тутмын чимээгүй цагийн материал болох Өдөр бүрийн талхыг уншиж эхэлсэн. Өдөр бүр хэдэн минутын доторх урам зориг өгч, амьдрал өөрчлөхүйц түүхүүд нь Тэнгэрлэг Эцэг рүү, Түүний үл өөрчлөгдөх Үгийн талаарх мэргэн ухаан хийгээд амлалтууд руу таныг чиглүүлж байдаг.

More

Бидний өдөр бүрийн талх-д энэ төлөвлөгөөний төлөө талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.odb.org/app -с үзнэ үү

Холбоотой төлөвлөгөө унших