Бидний өдөр бүрийн талх 15 өдрийн хувилбарЗагвар

Үдэш
Оройн цаг бол өдрийн хамгийн дуртай үеүдийн маань нэг мөн. Энэ нь тухайн өдөр болсон үйл явдлуудыг - сайн ч бай муу ч бай эргэн харах, үнэлж дүгнэх, эргэцүүлэн бодох цаг мөч юм. Цаг агаар сайхан байх үед эхнэр бид хоёр гадаа алхдаг эсвэл зүгээр л кофе чанаад өдрийнхөө талаар бас юуг хийж гүйцэтгэсэн талаараа ярилцдаг. Энэ бол нухацтайгаар тунгаан бодох, үнэлж дүгнэх, талархах бас залбирах цаг мөн.
Энэ дэлхий дээр үйлчлэх үедээ бидний Бурхан ч бас ийнхүү үйлдсэн. Эцэж цуцсан, хүн бүрийн хэрэгцээг хангасан зав чөлөөгүй өдрийнхөө дараа Тэр залбирахаар уул өөд ганцаараа явдаг байжээ (Матай 14:23).
Тэнгэрлэг Эцэгийн маань нам гүм оршихуйн үнэ цэн, тухайн өдөр бид ямархуу амьдралаар амьдарсан болохоо нухацтайгаар дүгнэх нь үнэхээр чухал ач холбогдолтой. Магадгүй энэ нь элч Паулын цагийг үнэлэхэд биднийг ятгасан зорилго нь байсан байж болох юм (Ефес 5:16); амьдрахад болон үйлчлэхэд Бурханаас бидэнд өгөгдсөн цагийг хамгийн үр нөлөөтэйгөөр ашигладаг байхыг хэлж байгаа юм.
Өдрийн төгсгөл ирэх үед тусган харахад зориулан чимээгүй цагийг гарга. Үдшийн тогтуунд Бурханы оршихуй дотор байх үедээ амьдралын талаар мөн бид хэрхэн амьдарч буй талаар илүү тодорхой харааг олж авах боломжтой. -Билл Краудер
Өрсөлдөөнөөр дүүрэн дэлхийгээс,
Үүний хүнд ачаа, зовлон болоод амьдралын асуудлуудыг хажуу тийш нь тавиад
Есүстэйгээ нүүр нүүрээ харан ярилцахуйц
Үзэсгэлэнтэй, чимээгүй, намуухан дөлгөөн газарт би ирж байна. —Брант
Түүнд дээр улам илүү эргэцүүлэн бодох үед улам илүүгээр Есүсийг эргэцүүлэн бодох боломжтой болох болно.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Бид та бүхэнд Бурхантай санаатайгаар, өдөр бүр, зүрх сэтгэлээсээ хандах харилцаатай болохыг урамшуулан дэмжихийг хүсэж байна. Дэлхий даяар сая сая уншигч нар чимээгүй тусгалыг олж авах цаг мөчийн төлөө өдөр тутмын чимээгүй цагийн материал болох Өдөр бүрийн талхыг уншиж эхэлсэн. Өдөр бүр хэдэн минутын доторх урам зориг өгч, амьдрал өөрчлөхүйц түүхүүд нь Тэнгэрлэг Эцэг рүү, Түүний үл өөрчлөгдөх Үгийн талаарх мэргэн ухаан хийгээд амлалтууд руу таныг чиглүүлж байдаг.
More
Бидний өдөр бүрийн талх-д энэ төлөвлөгөөний төлөө талархъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.odb.org/app -с үзнэ үү