Матай 6:9-15

Verse Images for Матай 6:9-15

Матай 6:9-15 - Тиймд ийнхүү залбир.
“Тэнгэр дэх, бидний Аав аа,
Таны алдар ариунаар дуурстугай.
Таны хаанчлал иртүгэй.
Таны таалал тэнгэрт шигээ
Газарт бас биелтүгэй.
Бидний өдөр тутмын хүнсийг
Өнөөдөр бидэнд хайрлаач.
Бид өртөнгүүдээ уучилсан адил
Өөрсдийн минь өрийг уучлаач.
Биднийг уруу татлагад бүү автуулаач,
Ёрын муугаас гэтэлгээч.
[Хаанчлал, хүч чадал,
алдар суу мөнхөд Таных. Амен]”
Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна. Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна