Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 10 дахь өдөр

ЗӨВ СОНГОЛТ

Айми Волз

Харин би болон манай гэрийнхэн ЭЗЭНд үйлчилнэ.
- Иошуа 24:15б


Тоглолтод хожиход ямар золиос шаарддаг вэ? Энэхүү асуулт нь дасгалжуулагч нар
шийдвэр гаргахдаа ашигладаг нэн тэргүүний философийг тодорхойлдог. Ялах гэсэн
хүчтэй дарамт шахалтын дор дасгалжуулагч, тоглогч нарт дүрэм зөрчиж болно гэсэн
бодол хааяа төрдөг. Спортын ертөнцөд мэхлэх гэж юуг хэлдэгийг тодорхойлох яагаад
тийм хүнд байдаг вэ?
1999 онд Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-н
хаалгач Брайна Скери торгуулийн цохилт дээр багаа аврахын тулд шугамнаасаа давж
алхсан. Дүрмийн дагуу бол хаалгач шугам дагуу хөдөлгөөн хийж болох ч бөмбөг цохих
хүртэл урагш алхах ёсгүй байдаг. Аврагын төлөөх тоглолт дээр шүүгч тэрхүү үйлдлийг
хараагүй бөгөөд шүүгч болон тоглогч зөв шийдвэр гаргасан эсэх нь эргэлзээ төрүүлсэн.
Зөв сонголт хийж, шударга байна гэдэг хэрвээ өрсөлдөгчид нь мөн түүнчлэн хандахгүй
цагт илүү л хэцүү байх болно. Тамирчид маань илүү олон өдрөөр бэлтгэл хийдэг, шалгуур
хангахгүйтоглогчидтойэсвэлхуулиарзөвшөөрөөгүйтоногтөхөөрөмжхэрэглэдэг
багийн эсрэг хэрхэн ялалт байгуулж болох вэ? Бурхан биднийг амьдралын бүхий л
талбар дээр, үүнд тамирчны өрсөлдөөнт талбар ч орно, шулуун шударга байхыг хүсдэг.
Гэхдээ Түүний стандартад хүр хэмээн биднийг орхидоггүй билээ. Христтэй харилцах
харилцаагаар дамжуулан Бурхан бидэнд арга зам зааж өгдөг. Дасгалжуулагчийн хувьд
бид ялахыг хүсдэг. Гэхдээ шударга байдлыг уландаа гишгэж ялалт байгуулахыг Бурхан
биднээс хүсдэггүй.


1.Бусдыг дасгалжуулах үедээ ч Эзэнд шударгаар үйлчилнэ гэдэг нь ямар утгатай вэ?
2.Хүнд шийдвэр гаргах хэрэгтэй үед зөв сонголт хийхийн тулд дасгалжуулагчийн
хувьд ямар үйлдэл хийх нь тус болдог вэ?
3.Тамирчид болон хамт ажилладаг хүмүүстээ шударга байдлын Библийн үлгэр
дууриалыг хэрхэн харуулж болох вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 37; Сургаалт үгс 24:10; Марк 8:36; Ром 12:21


Эзэн минь, Би Танд үйлчилмээр байна. Зөв сонголт хийж, тамирчдаа мөн зөв
сонголтыг хийхийг уриалахад минь туслаарай. Бусад хүмүүс зөв шударгыг сонгохгүй
байсан ч би зөв сонголт хийх хүчийг хайрлаач. Шийдвэр дээрээ бат зогсож, зөвхөн
Таны өгдөг амар тайван болон хайр дотор амрахад туслаарай. Амен.

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна