Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 363 дахь өдөр

ХӨГЖИЛД

Кэрри О’Нейл

Хүүхдүүдэд Над руу ирэхийг нь зөвшөөр. Бүү хоригло.
Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм.
- Марк 10: 14


Дунд сургуулийн сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч хийх надад их хөгжилтэй
байлаа. Гэвч нэг тоглолтод багийн гүйцэтгэл сайнгүй байсан тул би завсарлага дуудаж,
хөвгүүдийг суулгаад лекц уншсан юм. Яриан дундаа ойлгож буй эсэхийг нь харахаар түр
зогсоход багийн ахлагч намайг элэглэн, хэлсэн үгийг минь давтав. Намайг инээд алдахад
хэрхэн хариу үйлдэх бол хэмээн санаа зовон харж байсан багийнхан даган инээлдэж,
хөвгүүд хөгжилдөж эхэлсэн юм. “Бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй” гэж
Бичээс дээр хэлжээ. Заан сургаж, дагалдуулах цаг бий бөгөөд мөн хөгжилдөж инээлдэх цаг
ч байдаг.
“Баяр хөөр” гэдэг үг Библи дээр 200 гаруй удаа бичигдсэн байдаг бөгөөд энэ баяр хөөр нь
зүгээр ч нэг инээд хөөр биш юм. Есүс Христ Бичээс дээрх ер бусын баяр хөөрийг Өөртэй нь
хамт байгчдад Ариун Сүнсээр дамжуулан өгдөг. Та бүхэн баяр хөөртэй байна уу? Христтэй
хамт байгчид баярлан хөөрөөсэй гэж Бурхан хүсдэг юм.


1.Дасгалжуулагчийн ажлаа хийхдээ та баяр хөөртэй байдаг уу?
2.Тамирчид танаас хөгжилдөх зөвшөөрөл авдаг уу? Хөгжилтэй байснаар та бүхний
харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ?
3.Та багийн гишүүдтэйгээ нээлттэй харилцдаг уу? Тэд тантай хувийн асуудлынхаа
талаар ярьдаг уу?
4.Нэмэлтээр унших: Дуулал 21: 1; Марк 10: 13-16; Иохан 15: 11; 1 Иохан 3: 18


Эзэн минь, Таныг анх хэрхэн хайрласныг минь сануулж өгөөч. Таны өршөөл болон
авралыганххүлээнавахадмэдэрсэнбаярхөөрийг,мөнТанаасдасгалжуулагч
болох дуудлагыг хүлээн авахдаа мэдэрсэн эрч хүчийг минь дахин сануулаач. Өөрийн
хариуцлагыг биелүүлэхийн зэрэгцээ тамирчид болон бусад дасгалжуулагч нартайгаа
хөгжилтэй байхад туслаач. Амен

Ѳдѳр 362Ѳдѳр 364

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна