Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 362 дахь өдөр

СУЛ ТАЛ

Жим МкГрав

Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай.
Учир нь мөхөсдөл дотор [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан.
Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдлөөрөө
илүү сайрхана.
- 2 Коринт 12: 9


Виржиниа ахлах сургууль гольфийн мужийн аврага шалгаруулах тэмцээний финалын
тоглолтод орж байлаа. Тэгэхэд би гольфийн дасгалжуулагч болоод дөнгөж нэг жил
болж байсан бөгөөд манай тамирчин Гэйб өмнөх жилийн аваргатай өрсөлдөж байсан юм.
Тэр үед би гэнэт л юу хэлж, хийх ёстойгоо мэдэхээ болив. Би хорин жил тамирчин
дасгалжуулсан ч хөлбөмбөг болон сагсан бөмбөг бол миний үндсэн спорт. Дасгалжуулагчид
бүх зүйлсийг мэддэг, бүх нөхцөлд бэлтгэлтэй байх ёстой байсан ч би хувийн тоглолтоос
бүх зүйл шалтгаалдаг спортоор хичээллэж буй залуу тамирчинд юу гэж хэлэхээ мэдэхгүй
байсан юм.
Тэр үед би талбай дундуур алхангаа Эзэнд хандан залбирч эхэлсэн бөгөөд удалгүй Эзэний
хайраар дотор минь дүүрч байгааг мэдэрсэн. Түүний хайр миний өөрийгөө голох сэтгэлээс
илүү байсан бөгөөд би Гэйбтэй Бурханы хайрыг хуваалцаж, урамшуулахыг хүссэн юм.
Дасгалжуулагч бүрд өөрийгөө голох, хангалттай биш мэт санагдах үе ирдэг. Энэ үед бид
Бурханд хандан, Түүнд бүхнийг даатгавал Тэрээр биднийг удирдан чиглүүлнэ гэдгийг санах
хэрэгтэй.
Би Гэйб дээр очоод, түүний хажууд байж болох эсэхийг асуухад тэр “Зүгээр ээ,
дасгалжуулагч аа! Та хамт байж болно” гэж хэлсэн юм. Тэр өдрийн турш би түүнийг
урамшуулж, Гэйб аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ. Би хэдий сул дорой байсан
ч тэр үеийг бодохдоо их бахархдаг.


1.Дасгалжуулагчийн хувьд та өөрийгөө голж байсан уу?
2.Та сул талаа нуудаг уу? Хүлээн зөвшөөрдөг үү?
3.Та өөртөө эргэлзэж буй тамирчдыг анзаарч, зоригжуулж чаддаг уу?
4.Нэмэлтээр унших: Ром 8: 26; 1 Коринт 1: 27; Еврей 4: 15


Эзэн минь, дорой байдлаа Таны хүч чадал дотор хүлээн зөвшөөрөхөд туслаач. Намайг
хайрлан, чиглүүлээч. Амен

Ѳдѳр 361Ѳдѳр 363

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна