Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 357 дахь өдөр

ТА АЛИЙГ НЬ СОНГОХ ВЭ?

Дайн Бриттон

Тэр суугаад, арван хоёроо дуудаж, тэдэнд
—Тэргүүнд байхыг хүсэгч нь адагт байж, бүгдийн зарц болог гэж хэлэв.
- Марк 9: 35


Манай гэрийнхэн хоолоо идэхдээ “Та алийг нь сонгох вэ?” гэдэг тоглоом тоглодог
юм. Нэг орой би хүүхдүүдээсээ “Та нар агуу удирдагч болмоор байна уу, сайн туслах
болмоор байна уу?” гэж асуухад 10 настай охин минь “Аав аа, энэ хоёр чинь адилхан юм
биш үү. Бусдад үйлчлэх нь Есүсийн талаар бусдад зааж байгаа хэрэг биз дээ” гэж хариулсан
юм. Би охиныхоо төлөвшлийг хараад, тун зөв хариулт хэлсэнд нь ихэд гайхширч билээ.
Удирдагч хүн үйлчлэгч байх албагүй ч сайн үйлчлэгч нь үргэлж сайн удирдагч байх болно.
Магадгүй үйлчлэгчдийг дэлхийн нүдээр удирдагч гэж харахгүй ч Бурханы жишгээр энэ
хоёр нь адил юм.
Өрсөлдөөний талбай дээр тамирчин ч бай, дасгалжуулагч ч бай, хэрхэн үйлчлэх талаар
ойлгох хэрэгтэй. Удирдагч хүн байр сууриа өсгөхийн тулд үйлчилдэггүй. Есүс бидний
гэмийн төлөө дэлхийд ирсний адил өөрсдийгөө золиослож, бусдыг урдаа тавих нь жинхэнэ
үйлчлэл юм.
Бусдын хүслийг үргэлж эхэнд тавьж амьдрах хэцүү. Гэвч бид Христ адил бусдын
хэрэгцээг түрүүнд тавих үед жинхэнэ баяр хөөрийг мэдрэх болно. Бусдад үйлчлэх эсэх
талаар эргэлзэх бүрдээ бидний төлөө амиа өгсөн Нэгний талаар санаарай. Бусдад үйлчлэх
замаар Эзэн биднийг өдөр бүр хөтлөн дагуулах болно.


1.Танай улсын нийгэм удирдагчийн ямар чанарыг чухалчилдаг вэ?
2.Өнөөдөр спортын ертөнцөд ямар үйлчлэгчид байна вэ? Тэд бусдаас хэрхэн ялгардаг
вэ?
3.Та тамирчдынхаа болон бусад дасгалжуулагчийн хүсэл сонирхлыг хэрхэн түрүүнд
тавих боломжтой вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 20: 23-28, 23:11-12; Филиппой 2: 1-11


Аав минь, Та Хүүгээ бидэнд илгээж, Түүний үхлээр дамжуулан надад бусдад үйлчлэх
боломж өгсөнд баярлалаа. Христийн нэрээр. Амен.

Ѳдѳр 356Ѳдѳр 358

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна