FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

ЧИ
Жиер Жонсон
Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.
Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.
- Гэтлэл 20: 3
Дасгалжууулагч нар ихэнхи зүйлсийг өөрийн аргаар хийх дуртай байдаг. Зарим зүйлсэд
туслах дасгалжуулагч оролцох ч, чухал зүйлсийг дасгалжуулагч өөрөө удирддаг.
Дасгалжуулагч нар залуу тамирчдад тоглолтын төлөвлөгөөг зөнгөөрөө хийх хүртэл олон
дахин тайлбарладаг. Энэ чинь бидний ажил шүү дээ.
Христийн талаар багийнхандаа хуваалцах үүргийг бид яагаад пастор эсвэл бусад
удирдагчдад үлдээдэг вэ? Эзэн Мосед Израилчуудыг чөлөөлөх ажлыг даалгасан бөгөөд
“Тэдэнд хэлэх үгсийг Би чамд өгөх болно” гэж түүнд хэлсэн бөгөөд ирэх үеийнхэнд Бурханы
үгсийг дамжуулах үүрэг түүнд иржээ. Мосе Эзэний төлөө энэ ажлыг гүйцэтгэх ёстой гэдгээ
мэдэж байсан юм.
Хөлбөмбөгийн дасгалжуулагч өөр спортын дасгалжуулагчаар тоглолтын төлөвлөгөөг
гаргуулахгүй байх. Яагаад? Эдгээр зүйлсийг тэр өөрөө хийх ёстой шүү дээ. Үүний адил бидний
Христ доторх амьдрал ч гэсэн биднээс шалтгаалах бөгөөд бид мөн бусдыг, тамирчид, гэр
бүл болон найз нөхдөө Христ рүү дагуулах хэрэгтэй. Тамирчид дасгалжуулагчдаа хүндэлж,
үг бүрийг нь анхаардаг шүү дээ. Бусдаас түрүүлж тэдэнд хамгийн сайн үгс болох Бурханы
үгийг дамжуулах нь бидний үүрэг юм.
1.Хэрвээ та багтаа шинэ тоглолтын төлөвлөгөө гаргахыг хүсвэл үүнийг хэн хийх вэ?
2.Та багийнхантайгаа өөрийн итгэлээ хуваалцдаг уу? Эсвэл өөр хүн үүнийг хийдэг үү?
3.Өнөөдрөөс эхлэн та тамирчдадаа зөв амьдрах талаар хэрхэн зааж болох вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 34: 11; Сургаалт үгс 1: 8, 4: 11
Эзэн минь, бусдын өмнө итгэлээрээ амьдрахад туслаач. Таны үгийг боломж гарах бүрд
бусадтай хуваалцах эр зориг хайрлаач. Амен
Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/
Холбоотой төлөвлөгөө

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

BibleProject | Topa

Бурханы дуу хоолойг сонсох нь

Миний бизнес Бурханых

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Хүлээлт
