Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 361 дахь өдөр

АМАА ЗАХИРАХ НЬ

Жиер Жонсон

Ам хэлээ захирдаг хүн
Амиа зовлонгоос хамгаалдаг.
- Сургаалт үгс 21: 23


Би Индиана мужийн ахлах сургуулийн, хамгийн залуу дасгалжуулагч байхдаа ахимаг
насны дасгалжуулагчдаас суралцаж дагадаг байсан ч хэзээ чимээгүй байхаа огт мэддэггүй
байсан юм. Үүнийг би хэцүү замаар сурсан. Баг дасгалжуулж эхэлснээс хоёр жилийн дараа
би нэг тоглолтод багтаа 10 алдаа авсан. Хэдийгээр би хараал хэлээгүй ч зөв цагт яриагүй
учир эдгээр алдааг авсан. Үүний дараа би өөртөө гутарч, хэзээ ч амаа удирдаж сурахгүй нь
дээ гэж бодож эхэлсэн юм.
Амаа нээх болон хамхих үе бий гэдгийг Соломон хаан мэддэг байсан бөгөөд бидний
ихэнх нь энэ талаар суралцах хэрэгтэй байдаг. Сонсох ёстой маш олон тохиолдолд бидний
ам түрүүлж хөдөлдөг бөгөөд хэлсэн үгэндээ дараа нь бүдэрдэг. Хэрвээ бид амаа нээхгүй бол
өөрсдөдөө ийнхүү урхи бэлдэж тавихгүй шүү дээ.
Амьдралд мэргэн ухаанаас гадна өөрийгөө удирдах чадвар хэрэгтэй гэж Библид хэлжээ.
Бид мөн ер бусын туслалцаагүйгээр ам хэлээ удирдаж чадахгүй. Иймд бид үг үйлдлээрээ
Бурханыг алдаршуулахын тулд бүх юмсын талаар үргэлж Түүнтэй ярилцаж, Ариун Сүнсний
тусламжийг гуйх хэрэгтэй. Тэрээр биднийг Бичээсийг судлаж, бүх нөхцөл байдалд хэрхэх
тухайгаа үргэлж мэдэж байхын тулд суралцаасай гэж хүсдэг. Бидний төлөө амиа өгсөн
Бурхан бидэнд хэл амаа хэрхэн удирдах талаар заах чадалтай гэдэгт итгэж байгаарай.
Би зөв цагт амаа хамхих урлагийг төгс эзэмшсэн гэж хэлмээр байгаа ч, одоо ч гэсэн
хичээж л явна. Бид бүгдээрээ хичээх хэрэгтэй. Чимээгүй байх нь зөвхөн Бурханаас ирдэг
агуу хүч чадал юм.


1.Та “хэл амаа захирч» чаддаг уу?
2.Бидний үгс хэзээ асуудал үүсгэдэг вэ?
3.Бага ярьж, их сонсохын тулд та юу хийж болох вэ?
4.Нэмэлтээр унших: 1 Коринт 13: 1; Ефес 4: 29; Иаков 1: 19-20; 1 Иохан 3: 18


Эзэн минь, миний амнаас хэрэгцээгүй үгс биш, харин шаардлагатай үед бусдыг сэргээн
тэнхрүүлэх үгс гараасай хэмээн залбирч байна. Амен.

Ѳдѳр 360Ѳдѳр 362

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна