Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 358 дахь өдөр

БӨМБӨГИЙГ ХАРАГДАЖ БАЙГААГААР НЬ
ДҮГНЭЖ БОЛОХГҮЙ

Иш Смитт

Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан
—Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг үл
хэрэгсэв. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол
ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.
- 1 Самуел 16: 7


«Номыг хавтсаар нь дүгнэж болохгүй” гэх хэллэгийг сурталчилгаанд өргөн хэрэглэдэг.
«Харагдах өнгө үзэмж чухал» гэсэн үгийг би амьдралдаа хэдэн зуун удаа сонссон.
Өнөөдөр би энэ үгийг спортын ертөнцтэй холбомоор байна. “Бэйсболыг гаднахаар нь
дүгнэж болохгүй” гэж хэлбэл бэйсбол тоглож үзсэн хүн бүр хүлээн зөвшөөрөх байх.
Спортын дэлгүүрүүдэд бэйсболын бөмбөгнүүд олон төрлийн үнэтэй байдаг. Бөмбөгнүүд
гадна байдлаараа адил, “албан ёсны” наалттай байдаг ч тоглогчид болон дасгалжуулагчид
хараад л ялгадаг. Гаднаас нь харахад мэдэгдэхгүй ч гэсэн задалж үзвэл доторх материал нь
өөр байх болно.
Үүний адил дасгалжуулагчийн хувьд гаднах төрхөөс илүү дотоод мөн чанар чухал.
Дасгалжуулагчийн хувиар би гаднах байдлаа яаж ч өөрчилж болох ч улирлын сүүлийн
хагаст буюу хамгийн чухал үе ирэхэд бидний үнэн төрх гарч ирэх болно.


1.Хэцүү цаг үе тулгарахад та хэрхэн өөрчлөгддөг вэ?
2.Та тамирчдын хувьд “үгэндээ хүрдэг” үү?
3.Тэмцээний зохион байгуулагчид дасгалжуулагчийн тань хувиар таныг хэрхэн
үнэлдэг бол?
4.Нэмэлтээр унших: 1 Самуел 16: 1-7, 17: 31-37, 41-47


Эзэн минь, Таны таалалд нийцэх дасгалжуулагч болоход туслаач. Тамирчид,
өрсөлдөгчид, хөгжөөн дэмжигчид болон тэмцээний зохион байгуулагчдад Христ дотор
хэрхэн амьдрахыг харуулдаг нэгэн байхад туслаач. Амен.

Ѳдѳр 357Ѳдѳр 359

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна