Есүсийн хэзээ ч хэлээгүй зүйлсЗагвар

Things Jesus Never Said

6-с 3 дахь өдөр

Замнахыг хүссэн замаараа замнан, хийхийг хүссэн зүйлээ буюу аз жаргалыг өгөх зүйлээ хий.

Хувийн хяналтыг олж авахын тулд заль мэх хэрэглэн улмаар өөртөө хэрэгтэй гэж бодсон зүйлээ олж авах нь гарцаагүй болох болно гэж бодох нь байгалиас бидэнд өгөгдсөн зүйл аж.” Доктор Паул Давид Трипп

Энэ нь яг л бид заримдаа Есүсийг дагах нь нэг л өдөр амьдралыг маань төгс бөгөөд ямар ч асуудалгүй болгох өөрөө өөрийгөө аврах төлөвлөгөө, эсвэл Есүст хүрэх арга зам бол аз жаргалд хүрэх арга зам гэж төөрөлддөгтэй адилхан. 

Оюун санааны математик ийнхүү ажилладаг: Бурхан бол сайн мөн аз жаргал бол сайн зүйл, тэгэхээр хэрхэн аз жаргалтай байх вэ гэдгийнхээ учрыг олоосой гэж Бурхан надаас хүсдэг нь гарцаагүй. Мөн харилцаа эсвэл амьдралын хэв маяг гэх эдгээр зүйлс нь намайг аз жаргалтай болгодог тэгэхээр намайг Бурхан эдгээр зүйлсийг өөрөө явж олж аваасай гэж хүсдэг нь гарцаагүй. 

Хэрэв та яг одоо ямар ч гарах гарцгүй болсон мэт мэдрэмжийг мэдэрч байгаа бол бүү айгтун. Та гарцаараа биш шүү. Ийм бодол орж ирж байгаа нь төрөлхийн л байдал л зүйл аж. Доктор Паул Давид Трипп Шинэ жил, шинэ нигүүлсэл Библийн төлөвлөгөөндөө, "Хүмүүс өөрсдийгөө, нөхцөл байдлууд, байршлуудаас хамаагүй дээгүүр байхыг хүсэх нь төрөлхийн зүйл аж." гэж хэлсэн байдаг. Хүссэн замаараа явахыг хүсэх нь төрөлхийнх. Тохь тухгүй байдлыг үзэхгүй байхын тулд амьдралаа хүссэнээрээ зохицуулахыг хичээх нь төрөлхийн зүйл. Амьдралаа хэлбэрт нь оруулахын тулд Есүсийг, шашныг байлгахыг эсвэл Библи уншихыг хүсэх нь төрөлхийнх. Шашин ашиг тусаа өгөхгүй байх үед зугаа цэнгэл, эд зүйлс эсвэл өөр орлуулах зүйлс рүү тэмүүлэх нь төрөлхийн зүйл аж. Аз жаргалтай байхыг хичээх эсвэл үүний төлөө юуг ч хамаагүй хийх нь төрөлхийнх. 

Энэ нь төрөлхийнх хэдий ч үр нөлөөтэй байж чадаж байна уу? Өөрөө өөрийнхөө аз жаргалыг баттай олж авахыг хичээх хүний оролдлого бүр нь эцэстээ улам илүү баталгаагүй байдал, улам илүү аз жаргалгүй байдалд хүргэдэг бөгөөд Есүсийг Хэн болохыг нь олж харах үед л бид эдгээрийг гарцаагүй олж авах боломжтой болдог. Есүс л байхад хангалттай. 

"Хүссэн замаараа замнан, аз жаргалыг авч ирэх зүйлсийг хий." гэж Есүс хэзээ ч хэлээгүй. Өөрөөр нь дамжилгүй Эцэгт хүрэх хүн гэж нэг ч үгүй гэж Тэр хэлжээ. Есүс л байхад хангалттай.

Аз жаргалтай байж болохгүй гэж Есүс хэзээ ч хэлээгүй. Гэхдээ Тэр л байхад хангалттай хэмээн Түүгээр дамжилгүйгээр жинхэнэ баяр хөөр, гүн аз жаргал, жинхэнэ сэргэлтийг олж авч чадахгүй эсвэл тэнгэрлэг Эцэгийнхээ мөнхийн мөнхөд аврах хайрыг ухаарч чадахгүй гэж Тэр хэлжээ. Учир нь Есүс л байхад хангалттай. 

Талархах зүйл гэвэл, аз жаргалын араас хөөцөлдөхөд маань саад болохуйцаар Есүс бидэнд тийм их хайртай. Тэр дэлхий дээр ирж Өөрийнхөө амийг золиосолсон бөгөөд тэгснээрээ юу таныг аз жаргалтай болгож байгааг олж мэдэхийг хичээхээ та болих аж. Доктор Трипп, "Өөрийнхөө мэргэн ухаан, туршлага, зөвт байдал болоод хүч болох хүрэлцэхгүй эх сурвалжаас хамаарах замаар амьдрах тавилантай амьдралаараа амьдарч байгаа гэсэн сэтгэхүйнээс Тэр таныг аварч байгаа аж." гэж хэлжээ.

Энэ бол байгалиас заяасан зүйл биш. Тэр бол ер бусын зүйл мөн. Тэр бол Есүс бөгөөд—Есүс байхад л хангалттай.

Авч үзэх зүйл: Өөрийнхөө аз жаргалыг би хэрхэн эмхэлж цэгцлэхийг хичээсээр ирсэн бэ? Есүс хангалттай хэмээн амьдарч байсан сан бол миний амьдрал ямар өөр харагдах байсан бол?

Энэ төлөвлөгөөний тухай

Things Jesus Never Said

Есүс Өөрийнх нь тунхагласан бүхий л зүйл дээр бооцоо тавих дагалдагчдынхаа санаа бүртэй санаа нийлсэн сэн бол үргэлж Өөртэйгөө зөрөлдсөн, мэтгэлцээн бүрийн аль аль талд нь орох замаар хэт их зав чөлөөгүй, асар их эргэлзэн тээнэгэлзсэн Бурханы Хүү байх байсан болов уу. Талархах зүйл гэвэл, Есүс эрх мэдэлтэйгээр Үгээ хэлдэг. Есүсийн хэзээ ч хэлээгүй зүйлс гэдэг Пастор Крейг Грошелийн цуврал сургаалтай дагалдах Life. Church-ийн энэ шинэ Библийн Төлөвлөгөөний хамт Түүнийг Үгийг та унших боломжтой

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.life.church/