Есүсийн хэзээ ч хэлээгүй зүйлсЗагвар

Бусдыг уучлахгүй байх үед чинь хүртэл би чамайг уучлах болно.
Есүсийн хэлсэн Үгийн тухай таны мэдэх ёстой нэг зүйл бол түүх өгүүлэх хэлбэрээр Тэр асар их цагийг Үгээ хэлэхэд зарцуулжээ. Түүх хэлэх замыг сонгосон нь олон зорилготой байсан хэдий ч гол шалтгаан нь өөрсдийгөө олж харах боломжтой, амьдралаар маань дамжуулан Бурханы бидэнд өгүүлэх түүхэнд биднийг урих боломжтой зан чанаруудаар дүүрэн гэдгийг Тэр мэдэж байсан байх талтай.
Есүсийн ярьсан түүхүүдийн нэг нь Лук 15:8-10-т бичигджээ. Арван мөнгөн зоостой эмэгтэйн талаар Тэр бидэнд өгүүлдэг. Түүний энд өгүүлэх зоос нь Грек драчма гэдэг мөнгөн зоос байсан бөгөөд нэг өдрийн цалинтай тэнцэх мөнгө байв. Улмаар эмэгтэй зоосоо алддаг. Бүтэн өдрийн цалин шүү дээ. Яана аа! Есүс биднээс, "Тэр зоосоо олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү? Зоосоо эрэн бүх зүйлээ, орон гэрээ орвонгоор нь эргүүлэхгүй гэж үү?" гэж асуусан. Тийм ээ, Есүс ээ. Тэр ийнхүү хайх болно. Бид ч мөн адил ийнхүү хайх болно.
Цааш нь, эмэгтэй алдсан зоосоо олсон болохыг Есүс бидэнд хэлсэн. Санаа амарлаа! Есүс ахин асуулт асуудаг. (Есүс асуулт асуух замаар мөн олон үгийг хэлсэн байдаг.) Тэр баярлахгүй гэж үү? Энэ талаараа хөршүүд болоод найзууддаа хэлэхгүй гэж үү? Баярлаж буйгаа тэмдэглэхгүй гэж үү? Ард буй хүндээ аяга кофе авч өгч болохгүй гэж үү? Дараа нь, Есүс бидэнд маш гайхалтай зүйлийн талаар хэлжээ. Алдсан зоосоо олсон эмэгтэйн адилаар, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэрэлч нарын оршихуйд баяр хөөр болно гэв.
Энэ бол Бурханы нигүүлслийн талаарх үзэсгэлэнтэй түүх биш гэж үү? Зоосны нөгөө талыг харцгаая. Өөр нэг түүхийг хэлье. Хайртай хүнтэйгээ 10 өдрийг өнгөрүүлсэн гэж төсөөл. Магадгүй гэр бүлдээ зочилж байгаа байж болох юм. Магадгүй энэ нь гэрлэлтийн тань 10 өдөр байж болох юм. Эхний есөн өдөр нь үнэхээр сайхан байх болно харин арав дахь өдөр нь хэн нэгэн танд шударга бусаар ханджээ. Та "зоосоо алдсан." Асуулт: Тэдний зөвтгөгдөх тэр хормыг тэмдэглэх баяраа та төлөвлөж байна уу? Эсвэл алдааных нь төлөө тэднийг үл уучилсан байдалтай байх бүхий л арга замыг эрэлхийлэн байна уу?
Энэ түүх аль аль арга замаар үргэлжлэх боломжтой. Есүс, "Бусдыг уучлахгүй байх үед чинь хүртэл Би чамайг уучлах болно." гэж Есүс хэзээ ч хэлээгүй. Тэр, "Бусдыг уучилсныхаа адилаар чи мөн уучлагдах болно; дал дахин долоон удаа уучил (хэдэн удаа уучлах шаардлагатай байна тэр тоогоор); хэн нэгний эсрэг ямар нэгэн зүйл байгаа бол уучил." гэх мэт үгсийг хэлсэн байдаг. Өнөөдөр та Есүсийн Үгийг унших үедээ, зуурсаар байгаа үл уучлалынхаа учрыг олох хүч болоод зоригийг өгөхийг Түүнээс гуйгаарай. Мөн, баярлахад зориулан хэдэн хормыг зарцуул. Та бол Түүний олсон зоос мөн.
Залбир: Есүс ээ, би хэнийг уучлах хэрэгтэй байна вэ? Би тэднийг хэрхэн уучлах ёстой вэ? Таны надад үзүүлсэн тэр л нигүүлслийг тэдэнд үзүүлэхэд надад туслаач.
Энэ төлөвлөгөөний тухай

Есүс Өөрийнх нь тунхагласан бүхий л зүйл дээр бооцоо тавих дагалдагчдынхаа санаа бүртэй санаа нийлсэн сэн бол үргэлж Өөртэйгөө зөрөлдсөн, мэтгэлцээн бүрийн аль аль талд нь орох замаар хэт их зав чөлөөгүй, асар их эргэлзэн тээнэгэлзсэн Бурханы Хүү байх байсан болов уу. Талархах зүйл гэвэл, Есүс эрх мэдэлтэйгээр Үгээ хэлдэг. Есүсийн хэзээ ч хэлээгүй зүйлс гэдэг Пастор Крейг Грошелийн цуврал сургаалтай дагалдах Life. Church-ийн энэ шинэ Библийн Төлөвлөгөөний хамт Түүнийг Үгийг та унших боломжтой
More