Есүсийн хэзээ ч хэлээгүй зүйлсЗагвар

Өөрөө Өөрийнхөө төлөө ярих боломжийг Есүст олго
"Интернэт дээрээс олох эш таталтууд ихэнхдээ үнэн байдаггүй." -Абрахам Линколн
Ойлгогдож байна уу? Үнэнч шударга Эйб ингэж хэлээгүй нь тодорхой ч үнэн байх талтай биш гэж үү. Яагаад асар олон худал, алдаатай, ойлгомжгүй эсвэл хэн нэгний санаанаасаа зохиосон үгс Абрахам Линколн мэт хүмүүсийн хэлсэн үгс болон хувирдаг вэ? Нэг зүйл гэвэл, тэр ухаантай, итгэл даахуйц, сайн бас шударга гэдгээрээ олонд танигдсан аж. Тэр таарамжтай эсвэл гүн итгэх үзэл бодлыг олонд анхааруулах, тараах мөн итгүүлэхэд төгс тохирох дамжуулагч нь аж. Линколноос ухаалаг, олонд танигдсан, үнэхээр сайн, итгэмжит Нэгэн байдаг уу? Тэр бол Есүс мөн.
Түүнийг хэлсэн гэж дагалдагчдынх нь тунхаглах үзэл санаа бүртэй хэрэв Есүс санаа нийлсэн сэн бол Тэр үнэхээр төөрөлдсөн Бурханы Хүү, Өөрөө Өөртэйгөө байнга зөрчилдөх мөн мэтгэлцээн бүрийн аль аль талтай санал нийлэх замаар асар их завгүй Нэгэн байх байсан.
Гэвч Есүсийн хэлснийг бусад хүмүүс зүгээр л буруу эш татдаг юм биш, тийм биш гэж үү? Амьдралын тань хэр олон хэсэгт, магадгүй алдаатайгаар, санаандгүйгээр Есүсийн хэлсэн үг болон хувирсан үгс, санаа бодол эсвэл мэдрэмжүүд хүргэгдсэн байна вэ? Энэ асуултыг өөрөөр асууя. Түүний хэзээ ч хэлээгүй эсвэл хийгээгүй зүйлийг Есүс хэлсэн эсвэл хийсэн хэмээн амьдралдаа хийж эсвэл хэлж буй зүйл танд юу байна вэ?
Дараагийн хэд хоногт бид Есүсийн хэлсэн зүйлсийн талаар судлах бөгөөд тэгснээрээ Есүсийн хэзээ ч хэлээгүй зүйлсийн ээдрээг бид тайлах болно. Төгсгөлд нь, Түүнийхтэй улам илүү адилхан харагдах бас сонсогдох үгс, бодол санаа, зүрх болоод амьдралтай болох болов уу гэж найдаж байна.
Авч үзэх зүйл: Түүний огтхон ч хэлээгүй зүйлийг Түүнийг хэлсэн болгон хувиргасан хувийн зан чанар эсвэл дэлхийг үзэх үзэл надад юу байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Есүс Өөрийнх нь тунхагласан бүхий л зүйл дээр бооцоо тавих дагалдагчдынхаа санаа бүртэй санаа нийлсэн сэн бол үргэлж Өөртэйгөө зөрөлдсөн, мэтгэлцээн бүрийн аль аль талд нь орох замаар хэт их зав чөлөөгүй, асар их эргэлзэн тээнэгэлзсэн Бурханы Хүү байх байсан болов уу. Талархах зүйл гэвэл, Есүс эрх мэдэлтэйгээр Үгээ хэлдэг. Есүсийн хэзээ ч хэлээгүй зүйлс гэдэг Пастор Крейг Грошелийн цуврал сургаалтай дагалдах Life. Church-ийн энэ шинэ Библийн Төлөвлөгөөний хамт Түүнийг Үгийг та унших боломжтой
More