Есүсийн хэзээ ч хэлээгүй зүйлсЗагвар

Чи хүртэх зохистойгоо хүртэнэ.
“Өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй зүйлийг Бурхан бидэнд хийж өгөхийг аврал гэдэг.” Иүжин Петерсон
Амьдрал солилцоогоор дүүрэн билээ. Бид ажиллаж хөлсөнд нь цалин авдаг. Тэр олсон мөнгөөрөө дуртай кофегоо, өдрийн хоолоо эсвэл ажилдаа очих унаанд төлдөг. Фермер хүн үр тариад ургацыг хураан авдаг. Хүүхэд дуулгаваргүй байсныхаа төлөө сахилгажуулалт авдаг. Оюутан шаргуу хөдөлмөрлөн эсэхээсээ хамааран зохих дүнг авдаг. Ийм ч учраас хүртэх зохистой зүйлээ бид хүртэх ёстой гэж бодоход амархан байдагт гайхах зүйлгүй аж.
Гэхдээ ийм үзэл бодол нь хэт өрөөсгөл юм. Магадгүй та хэзээ нэгэн цагт иймэрхүү зүйлийн талаар бодож байсан байх, Өлсгөлөн нялх хүүхэд дэлхийн хоол хүнсээр хомсодсон оронд төрөх зохистой нэгэн байсан гэж үү? Үгүй дээ, тэд үүнийг хүртэх зохистой хүмүүс биш. "Хувь зохиолтойгоо эвлэр" гэдэг үзэл санаа нь нийгэм, эдийн засгийн статусаас хамаагүй өргөн хүрээтэй асуудал мөн.
Есүсийг хүлээн авах зохистой хүн бидний дотор бий гэж үү?
“Өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй зүйлийг Бурхан бидэнд хийж өгөхийг аврал гэдэг.” гэх мэт үгсийг уншаад бид "амен" гэж хэлдэг байж болох хэдий ч стрессийн төвшин, өөрөө өөртэйгөө ярих сөрөг ярианууд, сүнслэг өсөлтийн төлөө хийх хамгийн эцсийн оролдлого маань үүнд итгэдэг гэж үү? Амьдралын тань бүхий л сайн зүйлсээс энэ дэлхий дээр болоод мөнхийн мөнхөд бялхам дүүрэн бас эрх чөлөөт амьдралаар амьдрах боломжийг олгохын тулд гэм зэмгүй, төгс, хүн (Бурханы Хүү Өөрөө) зовлонт үхлээр үхэх үнэ цэнтэй зүйл нэг ч байгаа гэж үү? Хэрэв та өнөөдрөөс эхлэн, үлдсэн амьдралынхаа туршид төгс зан чанартай, гайхалтай өгөөмөр мөн байнгын эелдэг зөөлөн байсан ч гэсэн, таны төлөө Есүсийн хийсэн зүйлийг та олж авах байсан гэж үү?
Та бүрэн тайвширч болно.
“Чи хүртэх зохистойгоо хүртэнэ.” гэж Есүс хэзээ ч хэлээгүй.
Есүс дараах зүйлсийг хэлсэн байдаг, “Гэм чинь уучлагдсан; Яв, гэмт амьдралаа орхи; Юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа эдгээр хүмүүсийг уучлаач,” тэгээд Тэр загалмай дээр нас барах үедээ гэмээ гэмшсэн гэмт хэрэгтэнд хандан, “Үнэнээр Би чамд хэлье, өнөөдөр чи тэнгэрулсад орох болно.” Гэмт хэрэгтэн загалмай дээр хадагдан хамт нас барж байхдаа Есүсийн Хэн байсан мөн өөрийнх нь төлөө Есүсийн юү хийж буйг ойлгожээ. Гэмт хэрэгтэнд загалмайнаас доош бууж улмаар Библиэ өдөр бүр уншиж эхлэх, чуулганд хамрагдах, эргэн тойрныхондоо үйлчлэх эсвэл эдгэрлийн уулзалт бүрд цагтаа очих боломж байгаагүй. Есүс түүнд үнэгүйгээр өгсөн зүйлийг Есүсээс гуйснаар олж хүртэх боломж түүнд ерөөсөө ч байгаагүй.
Тэр гэмт хэрэгтний адил, Бурханы нигүүлсэл ба хүлээн зөвшөөрөлтийг олж хүртэх боломж бидэнд байгаагүй хэдий ч Түүнд өөрсдийнхөө хайр, өгөөмөр бас дуулгавартай байдлаа харуулах бүхий л боломж бидэнд бий. Төлөөс хэлбэртэйгээр биш харин магтаал болгон бид үүнийг хийх боломжтой. Өдрийнхөө ахин өөр нэг солилцоо болгон нэмэхийнхээ оронд Есүсийг дагахаа магтаал хүндлэл болгох нь хамаагүй ойлгомжтой болгож буй хэрэг биш гэж үү?
Авч үзэх зүйлс: Амьдралын минь ямар хэсэг Есүст эргүүлэн төлөх бүтэлгүй оролдлого хэвээрээ байсаар байна вэ? Олж хүртэж хэзээ ч чадахгүй байсан хэмжихийн аргагүй нигүүлслийн төлөөх магтаал хүндлэлээр дүүрэн хариу үйлдэл мэт амьдрах нь ямар байдалтай харагдах бол?
Энэ төлөвлөгөөний тухай

Есүс Өөрийнх нь тунхагласан бүхий л зүйл дээр бооцоо тавих дагалдагчдынхаа санаа бүртэй санаа нийлсэн сэн бол үргэлж Өөртэйгөө зөрөлдсөн, мэтгэлцээн бүрийн аль аль талд нь орох замаар хэт их зав чөлөөгүй, асар их эргэлзэн тээнэгэлзсэн Бурханы Хүү байх байсан болов уу. Талархах зүйл гэвэл, Есүс эрх мэдэлтэйгээр Үгээ хэлдэг. Есүсийн хэзээ ч хэлээгүй зүйлс гэдэг Пастор Крейг Грошелийн цуврал сургаалтай дагалдах Life. Church-ийн энэ шинэ Библийн Төлөвлөгөөний хамт Түүнийг Үгийг та унших боломжтой
More