Есүсийн хэзээ ч хэлээгүй зүйлсЗагвар

Намайг дага тэгвэл та нар огт асуудалгүй болох болно.
Дандаа л дуу шуутай байдаг найман настай хүү сургуулиасаа нулимс дуслуулан орж ирээд, шууд орондоо оров. Гутал нь орон гэрийг нь талхлахын оронд ямар нэгэн аймаар зүйл түүнийг талхлан байв. Тэрээр дахиад л хичээл дээр ярьснаасаа болоод асуудалд оржээ. Уйлж байгаа төрх нь гэрийн тэжээвэр нохой нь үхчихсэн юм шиг, эсвэл дахин хэзээ ч зайрмаг идэх боломжгүй болсон мэт харагдаж байв.
Тоглоом хийхээс илүүтэйгээр энэ бол үнэхээр хэцүү зүйл байсан. Түүний зүрх шархалсан байв.
Аав нь түүнийг тэвэрч, яриа өдөж, зөөлнөөр түүний сэтгэлийн гүнд байгаа уг шалтгааныг нь ухаж гаргажээ. Тэгээд хүү нь нулимс дуслуулсаар ингэж хэлжээ: “Би Есүсийг дагахаар баптисм хүртэхэд бэлэн байгаагүй юм шиг байна. Би Есүсийг дагавал алдаа бага гаргана гэж бодсон.
Хэрэв би Есүсийг дагах юм бол дараах зүйлс надад тохиолдохгүй гэж би бодсон: донтолттой тэмцэх тэмцэл, гэрлэлт хамгаалах гэж тэмцэх, уураа барьж чадахгүй байх, гэр бүл цуцлалт, санхүүгийн хувьд тэмцэлдэх, хэт эрт хайртай хүнээ алдах, эргэлзээтэй тэмцэлдэх, хүүхдүүд минь итгэлээ орхихыг нь харах, сорилттой нүүр тулах, албан тушаал ахих боломжийг алдах, дахиад л албан тушаал ахилтыг алдах, ардуур минь бусад хүмүүс ярих, алдар хүндээ алдах эсвэл хэт олон алдаа гаргах гэх мэт.Эдгээрээс аль бодол нь танд төрж байсан бэ?
Энэ бол хүүгийн талаарх ямар нэгэн хөөрхөн, санаанаасаа зохиосон түүх биш. Тэр бол таны л адил бодит нэгэн. Хүн бүрийн эмтэрсэнтэй адилхан шалтгаанаар тэрээр эмтэрсэн нэгэн байв: Тэрээр Есүс гэж Хэн болох талаарх мөн Есүс юу гэж хэлдэг талаарх буруу ойлголттой нэгэн байв. "Намайг дага, тэгвэл чамд ямар ч асуудал байхгүй байх болно." гэж Есүс хэзээ ч хэлээгүй. Тэрээр дараахтай адил зүйлсийг хэлсэн: "Намайг дага тэгвэл: би та нарыг хүмүүсийн загасчид болгоно; Зүрхээ бүү шаналга; Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч Би ертөнцийг ялсан; Өөрийгөө үгүйсгэ; Би чамд амралтыг өгөх болно; Миний төлөө амиа бүү хайрла тэгвэл та нар үүнийгээ олох болно." Энэ бол миний өөрийнхөө үгээр илэрхийлсэн жагсаалт хэдий ч өнөөдрийн Бичээс уншлагаас Есүсийн Үгсийг та өөрөө унших боломжтой.
Тэгээд, аав хүүгийнхээ нүд рүү эгц хараад, "Есүсийг дагаснаараа чи дахин хэзээ ч асуудалд орохгүй гэсэн үг биш- чи аль хэдийнээ уучлагдсан гэсэн үг юм. Энэ нь Тэрээр яг одоо чамтай хамт байгаа бөгөөд дараагийн удаа зөв зүйлийг хийхэд тусламж хэрэгтэй болох үед чинь Тэрээр чамтай хамт байх болно гэсэн үг. Энэ нь хичээл дээрээ ярихаас ч том алдаа гаргах үед чинь ч хүртэл Тэрээр чамайг хайрладаг гэсэн үг."
Ямар ч асуудалгүй, амар хялбар амьдралд Есүс биднийг уриагүй. Тэрээр бүхий л зүйлээсээ татгалзах хэдий ч хүссэнээс минь эсвэл олж хүртэж чадахаас минь ч хамаагүй илүүг хүлээн авахад Тэр биднийг урьдаг.
Залбир: Есүсээ, би Таныг хэрхэн буруу ойлгосон болохыг минь Та надад харуулж өгч? Таны оршихуйн оронд амар хялбар байдлын араас хөөцөлдөхийг хичээн, Таны нигүүлслийг хүлээн авахынхаа оронд төгс төгөлдөр байдлаа баталгаажуулахыг хичээж байсныг минь уучлаач. Зөвхөн намайг уучлаад зогсолгүй харин өнөөдөр надтай хамт байдгийн тан төлөө Танд талархъя. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай

Есүс Өөрийнх нь тунхагласан бүхий л зүйл дээр бооцоо тавих дагалдагчдынхаа санаа бүртэй санаа нийлсэн сэн бол үргэлж Өөртэйгөө зөрөлдсөн, мэтгэлцээн бүрийн аль аль талд нь орох замаар хэт их зав чөлөөгүй, асар их эргэлзэн тээнэгэлзсэн Бурханы Хүү байх байсан болов уу. Талархах зүйл гэвэл, Есүс эрх мэдэлтэйгээр Үгээ хэлдэг. Есүсийн хэзээ ч хэлээгүй зүйлс гэдэг Пастор Крейг Грошелийн цуврал сургаалтай дагалдах Life. Church-ийн энэ шинэ Библийн Төлөвлөгөөний хамт Түүнийг Үгийг та унших боломжтой
More