Дуулал 16:1-11

Дуулал 16:1-11 АБ2013

Намайг хамгаалаач Бурхан, Учир нь Таны дотор би хоргоддог. Би ЭЗЭНд “Та миний Эзэн Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж хэлэв. Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд Тэд гойд сайн бөгөөд Бүх баяр жаргал минь тэдэнд байдаг. Өөр юмс шүтэгсдийн үйл лай үржинэ. Ундаан өргөлийг нь цусаар би өргөхгүй, Уруулаараа нэрийг нь ч гаргахгүй. ЭЗЭН миний өвийн ба Аяганы минь хувь юм. Та хувь ногдлыг минь тэтгэнэм. Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ. Өв минь наддаа үнэхээр сайхан Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтму Шөнөөр ч оюун бодол минь намайг сургаму. ЭЗЭН өмнө минь үргэлж байсан. Тэр миний баруун талд байдаг учраас Би ганхахгүй. Тиймээс зүрх минь баярлаж, Алдар минь баясна. Бие махбод минь ч Аюулгүй оршино. Учир нь Та намайг Үхэгсдийн оронд орхихгүй Ариун Нэгэндээ нүх үзүүлэхгүй. Өөрт минь Та амийн замыг таниулна Өөрийн тань оршихуйд л баяр хөөр дүүрэн Таны баруун мутарт Баяр жаргал үүрд байдаг.