FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

АЖИЛ, МЭРГЭН УХААН БОЛОН
ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗҮЙЛ
Кейт Мадисон
Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй.
Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ.
- Лук 10: 42
Надад завгүй өдрүүд маш их байдаг бөгөөд заримдаа үүнээс болж би Бурхантай ярилцах
цагаа мартдаг. Харин бид хийх зүйлс ихтэй байх тусмаа түр зогсож, Бурхантай ярилцаж
байх хэрэгтэй. Амьдралд олон зүйл зэрэг тохиолдох тусам бидэнд Бурханы мэргэн ухаан
хэрэгтэй. Бурхан бидний амьдралын бүх хүрээг анхаардаг гэдгийг санаарай.
Хэчнээн ч завгүй байсан хамаагүй бид ажил бүрийнхээ өмнө залбирч байх хэрэгтэй.
Ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлж, бүх зүйлсийг зөв гүйцэтгэх мэргэн ухааныг Бурхан
бидэнд өгөх болно. “Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр,
буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” гэж Библид хэлжээ.
Есүс нэгэн удаа Мариа, Мартагийнд зочлохоор очжээ. Мариа Эзэний хөлд суугаад хэлсэн
үг бүрийг нь сонсож байсан бол Марта ирсэн зочдод хоол бэлдэж байлаа. Мариа өөрт нь
туслахгүй байгааг хараад Марта дургүйцэж, Есүст хандан “Эзэн минь, үйлчлэх ажилд дүү
маань намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу?” гэсэнд Есүс хариуд нь “Марта,
Марта, чи олон юманд санаа зовж, зүдрэх юм даа. Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс
нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ” гэв. Эзэнийг сонсох нь хамгийн чухал зүйл
мөн ажээ.
1.Бид өдөр бүрийг эхлүүлэхдээ Эзэнийг сонсдог уу?
2.Тухайн өдрийн ажлуудыг гүйцэтгэхийн тулд Есүсээс мэргэн ухааныг гуйгаарай.
3.Нэмэлтээр унших: Матай 4: 4
Эзэн минь, Танд цаг гаргахад туслаач. Таны мэргэн ухааныг болон Таны үгийг сонсох
хүслийг өгөөч. Амен.
Scripture
About this Plan

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Related Plans

The Fear of the Lord

Giant, It's Time for You to Come Down!

Genesis | Reading Plan + Study Questions

Finding Freedom: How God Leads From Rescue to Rest

No Pressure

Disciple: Live the Life God Has You Called To

Virtuous: A Devotional for Women

Retirement: Top 5 Challenges in the First Years

Experiencing Blessing in Transition
