Дуулал 55:1-7
Дуулал 55:1-7 АБ2013
Бурхан, залбиралд минь чих тавиач Намайг гуйхад бүү нуугдаач Намайг анхаараач, надад хариулаач. Би шаналал дотроо ёолон, үнэхээр үймэрч байгаа нь Дайсны дуу хийгээд Буруутын дарамтаас болсон болой. Тэд над дээр хөнөөл авчирч Уурандаа тэд намайг үзэн ядаж байна. Миний дотор зүрх минь дэлсэж, Үхлийн айдас намайг нөмөрчээ. Айдас, дагжил надад ирж, Би аймшигт автжээ. “Би тагтаа шиг жигүүртэй ч болоосой! Тэгвэл нисэн одож, амрахсан. Харагтун, алс хол дайжиж, Цөлд хоноглохсон. Села