Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 13 дахь өдөр

ТУСЛАМЖ ХҮССЭН НЬ

Кети Мейлон

Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно.
Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
- Матай 7:7


Гуйх нь бидний хувьд яагаад хэцүү байдаг вэ? Онгоцны буудалд хүргүүлэх, өдрийн хоолны
мөнгө гуйх, кэмпэд явах мөнгө босгох гээд юу ч байсан бид өөрсдөдөө болон өрөөл
бусдад хэрэгтэй зүйлсийг гуйхаас зайлсхийдэг.
Мэдээж бидний дунд өөрөө өөрийгөө хамгийн сайн болгодог нэгэн нь ч бардам
байдлаа ардаа хаяж, “нигүүлслийн хаан сэнтийний” өмнө гуйлтаа өргөх үе гардаг билээ.
Дасгалжуулагчид, тамирчид, фенүүд хүнд хэцүү цаг ирэхэд өөрсдийгөө даруу болгон, гал
халуун залбирлын дайчид болон өөрчлөгдөж байсныг би хувьдаа гэрчлэх байна. Заримдаа
хүнд хэцүү бэрхшээл цаг зуурын байх агаад тоглолтын цаг дуусахад хэдхэн секунд үлдсэн
байхад баг тань нэг оноогоор хожигдох ч юмуу, эсвэл хамгийн сулхан тамирчин чөлөөт
шидэлт гүйцэтгэх гэх мэт байж болно. Ийм үед дотроо залбирахгүй хүн байдаг гэж үү?
Магадгүй энэ нь биднийг сөхрүүлэх эцсийн тоглолт биш ч амьдрал дээр хайртай
хүмүүсээс хэн нэг нь өвчнөөсөө эдгэрэх, цэргийн албанаас хүү, охин маань эсэн мэнд
буцан ирвэл энэ бүхэн нь амьдралыг өөрчлөх үйл явдал болдог билээ. Бид арга мухардсан
үедээшаргуузалбирдаг.БидБурханыөмнөхэрэгцээгээдаатгахүедээхичээнгүй
залбирдаг. Бид бардамнал, өөрөө өөртөө найдах байдлаа хойш тавьж, зүрх сэтгэлийнхээ
гүнээс Ааваасаа асуухаар ирэх үедээ буюу бяцхан хүүхдүүд шиг болох үед хамгийн сайн
залбирдаг.
“Гуй, тэгвэл өгөгдөнө” гэж Есүс хэлсэн. Бурханы Хүү, хэрхэн гуйх, мөн өгөх талаар
мэддэг Нэгэн шавь нартаа хэлэхдээ өгөгдөнө гэдэг үгийг зориудаар ашигласан байдаг.
Есүс зээлсэн, зарагдсан эсвэл түрээсээр өгөгдөнө гэж хэлээгүй. Тэрээр үнэгүйгээр
өгөгдсөн гэж хэлсэн. Бид яг л гуйсан зүйлээ авах талаар Есүс амлаагүй. Харин биднийг
хүлээн авах болно гэж хэлсэн. Гуйхад биднээс ямар ч үнэ төлөөс гарахгүй хэрнээ Түүний
хувьд бидэнд өгөхийн тулд бүхнийг төлсөн.


1.Та яагаад гуйхгүй байна вэ?
2.Та хамгийн сүүлд хэзээ мухардмал байдалд орсон бэ?
3.Яг одоо Бурхан Аавын өмнө айлтгах ямар зүрх сэтгэлийн гуйлт байна вэ?
4.Нэмэлтээр унших: Ром 8:26; Ефес 6:18; Иаков 4:2


Тэнгэрлэг Аав аа, намайг Танаас гуйгаасай гэж хүсдэгт баярлалаа. Бардам зангаа хойш
тавьж, гайхаж биширсэн хүүхэд мэт Таны өмнө ирэхэд туслаарай. Амен.

Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна