Төлөвлөгөөний мэдээлэл

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 14 дахь өдөр

ХАНДЛАГА

Рожер Д.Лайп

Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд таларх.
Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн.
– 1 Тесалоник 5:16-18


Дасгалжуулагчийн хувьд бидэнд өөдрөг сайхан өдөр байхад буруу хөл дээрээ боссон
мэт таагүй өдрүүд ч ирдэг. Заримдаа та ялалт байгуулдаг ч заримдаа ялагддаг. Би
хожигдлоос хожилд илүү дуртай. Олон хожигдохоороо бид гутардаг. Тэгвэл амьдралд
хэрхэн баяр хөөрөө хадгалсаар байх вэ? Дээрх эшлэл дээр хэлсэнчлэн Библид гайхалтай
хариултууд бий.
Эдгээр эшлэлүүдэд баяр хөөртэй амьдралын талаар чиглүүлэг өгсөн гурав, учир
шалтгааныг заасан нэг утга байна. Эхнийх нь, үргэлж баяртай байх талаар юм. Энэ нь
зөвхөн тушаал бус, харин бүх л нөхцөл байдалд баяр хөөртэй байх шалтгаанаа олохыг
уриалж байна. Хүслээ удирдаж, харин сэтгэл хөдлөлөө араас нь дагуул. Хоёрдахь нь,
тасралтгүй залбирах талаар юм. Хэрвээ та үүнийг нухацтай хүлээж авбал та унтахгүй,
идэхгүй, бас хичээл хийхгүй гэсэн үг үү? Гэхдээ Паул яг ингэж хэлээгүй байх. Гол санаа
нь залбирах тохиромжгүй, залбирал хүчгүйдэх тийм нөхцөл гэж байдаггүйг хэлсэн байж
таарна. Гуравдугаарт, бүх зүйлд талархлаа илэрхийл гэсэн. Бүх зүйлийн төлөө бус, харин
бүх зүйлд. Энэ нь бүх нөхцөл байдалд Эзэнд талархах хэрэгтэй ба ямар ч нөхцөлд баяр
хөөртэй, талархах хандлагыг бий болгоно гэсэн үг.
Энэ бол Христ дотор танаас хүсдэг Бурханы хүсэл билээ. Таныг баяр хөөртэй байхад
Их Эзэн тантай нэгддэг ба таныг залбирах үед Тантай нийлж, таныг Түүнд талархах үед
таныг ерөөдөг. Тэр тантай хамгийн ойр дотно, хувийн харилцаа бий болгохыг хүсдэг
бөгөөд эдгээр зүйлс нь тэрхүү харилцааг улам гүн гүнзгий болгож өгдөг гэдгийг мэддэг.
Та тэмцээндээ бэлтгэж байхдаа баярлан хөөрч, залбирч, талархаарай. Энэ бүхнийг
хийснээр таны амьдрал дахь Бурханы хүслийг гүйцэлдүүлж буй хэрэг билээ.


1.Дасгалжуулалттай холбоотойгоор хэзээ баяр хөөр тань дундардаг вэ?
2.Тухайн цаг үед юу таныг босгодог вэ? Түүнчлэн үйлдэх цаг гаргаарай.
3.Та багийнхаа талаар Эзэнд хандан юу хэлэхийг хүсэж байна вэ? Хэлмээр байгаа
зүйлээ залбирлаар дамжуулан хэлээрэй.
4.Нэмэлтээр унших: Дуулал 31:1-8; Филипой 2:14-18; 1 Тесалоник 5:15-22


Аав аа, хариуцаж байгаа хүмүүсээ дасгалжуулж байхдаа жинхэнэ баяр хөөрийг олоход
туслаарай. Тэдний амжилт хийгээд өсөлт хөгжлийн төлөө үр нөлөөтэйгээр залбирахад
туслаарай. Спортод бусдыг дасгалжуулах байдлаар дамжуулан Таны үйлчлэх онцгой
завшааныг надад олгосны төлөө Тандаа талархаж байна. Амен.

Ѳдѳр 13Ѳдѳр 15

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлд...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна