Марк 10:13-16
Марк 10:13-16 АБ2013
Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүнд авчирсанд шавь нар тэднийг зандарчээ. Есүс хараад зэвүүцэж, тэдэнд —Хүүхдүүдэд зөвшөөрч, Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш ер орохгүй гэжээ. Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр гараа тавиад ерөөв.