FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 353 дахь өдөр

ХАМТРАН БЭЛТГЭГЧИД

Майкл Хилл

Та нартай уулзахыг ихэд хүсэж байгаа минь
сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцан, та нарыг батжуулахын төлөө бөгөөд
ингэснээр та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь буюу би та нарын,
та нар миний итгэлээр хамтдаа зоригжих юм.
- Ром 1: 11-12


Бэлтгэлийн хамтрагчид гэдэг нь таныг дэмждэг, амжилтанд хүрэх адил сонирхолтой
нэгнийг хэлнэ. Хамтрагчид нэг нэгэндээ зориг, эрч хүч өгдөг.
Дээрх эшлэл нь Паулын Ром дахь чуулганд илгээсэн захидалд байдаг бөгөөд Паул
тэдэнтэй бэлтгэл хийж, тэдэнд Христийн талаар зааж, нэг нэгнээ зоригжуулахыг маш их
хүсэж буйгаа илэрхийлжээ.
Бидэнд ч гэсэн өдөр бүр Библиэс уншихыг сануулж, Бурхан дотор зэрэгцэн өсөх сүнсний
бэлтгэл хийх хамтрагчид хэрэгтэй. Хэцүү үеүдэд бид бие биедээ түшиг болж, харилцан
нэгнээ зоригжуулж байх хэрэгтэй.


1.Та нарт спортын бэлтгэлээ хамт хийдэг хүн бий юу? Та нарт мөн сүнслэг бэлтгэлийн
хамтрагчид бий юу?
2.Та нар ижил төстэй ямар бэлтгэл хийдэг вэ?
3.Сүнслэг бэлтгэлээ бид хэрхэн сайжруулж болох вэ?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 27: 17; Екклешиа 4: 9-12; Еврей 3: 13, 10: 25; 1 Иохан
1: 3-4


Аав аа, өнөөдөр Христэд итгэгч ах дүүсээ зоригжуулж, тэд ч мөн намайг зоригжуулахад
туслаарай. Таны дотор хамтдаа өсөх хүмүүсийг Та над руу илгээгээч. Амен.

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/