FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

365-с 355 дахь өдөр

ЯЛАЛТ БОЛОН ЯЛАГДАЛ

Доуг Файрчайлд

Харагтун, тэд
“Бидний яс хувхайрч, найдлага маань тасраад, бид бүрмөсөн таслагдав”
гэлцдэг.
- Езекиел 37: 11


“Friday night lights” кинон дээр гардаг Одесса Пермиан ахлах сургуулийн хөлбөмбөгийн
багийн дасгалжуулагч Гари Гэйнстэй хамтран ажиллах боломж надад гарч байсан юм.
Тэрээр “Хэрвээ ялалтын дараах хөөрөл болон хожигдлын дараах гутрал гэж байгаагүйсэн
бол дасгалжуулагч гэдэг төгс мэргэжил. Гэвч эдгээр туйлууд нь үнэхээр том хүчин зүйлс”
гэж хэлсэн юм.
Ялалт гэдэг нь олон дасгалжуулагчийн хувьд мансууруулах бодис бөгөөд бид үүний
араас хөөцөлдөж, олон золиос гаргадаг. Мөн ялалт байгуулахад том асуудлууд үүсдэггүй.
Харин ялагдал хүлээхэд хамгийн түрүүнд хүмүүс яагаад? гэж асууцгаадаг. Дараалсан
олон хожигдлын дараа үзэгчид бидний бэлтгэлийн хуваарьт эргэлзэж эхэлдэг. Эцсийн
бүтээгдэхүүнийг чухалчилдаг нийгмийн шахалт шаардлагыг бид дийлэхээ больж, өөрийгөө
“хатсан” мэт санаж эхэлдэг. Хэчнээн хичээж, тоглолтын төлөвлөгөөгөө бүтээлчээр гаргасан
ч бүтэлгүйтэж, цөхрөнгөө барах үе олон байдаг.
Хэрвээ та нар Эзэнийг таньж мэдсэн бол ганцаараа биш гэдгээ ухаарсан байх. Бурхан
бидэнтэй үргэлж хамт байдаг бөгөөд биднийг үргэлж сонсож байдаг. Бид үргэлж бэлэн
мэдээллийг хүсдэг. Харин Бурханы дотор амьдралаа чиглүүлвэл бүх зүйл дагаад тэнцвэржих
болно. Дасгалжуулагчдаас хүмүүс маш олон зүйл хүсэж, шаардаж байдаг. Ялалт байгуулсан
хүн бүрийг нийгэм дэмждэг бол Бурхан биднийг Бүтээгч бөгөөд биднийг дэмждэг гэдгийг
санаарай.


1.Би Бурханд бүх зүйлсээ даатгадаг уу?
2.Би амьдралаа Түүний гарт өгсөн үү?
3.Би Бурханыг амьдралаараа харуулж чадаж байна уу?
4.Нэмэлтээр унших: Иов 11: 13-20, Дуулал 31: 23-24, 62: 5, Ром 5: 1-5


Эзэн минь, Та миний ялалт болон ялагдал, амьдралын бүх хүрээг удирддаг гэдгээ
сануулж өгөөч. Өдөр бүрийг Та надтай хамт туулдагт баярлалаа. Амен

Энэ төлөвлөгөөний тухай

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/