Төлөвлөгөөний мэдээлэл

Зоригтой + Үзэсгэлэнтэй IIЗагвар

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

10-с 3 дахь өдөр

ЯЛАЛТТАЙ/ЯЛГУУСАН

Та ялалтыг хэрхэн тодорхойлох вэ? Энэ нь тэмцээний улиралынялалт уу, аз жаргалтай гэр бүл үү, эсвэл нэг том зорилгын биелэлт үү? Спортод ялалтыг оноо, зай, секунд гэх мэтээр хэмжинхожлын тоогоор амархан тодохойлдог. Мөн сургуулиудад ч гэсэн ялалтыг тестийн оноо, дүнг ашиглан хэмжиж болно. Бидний амьдралын ихэнх хугацаанд ялалт байгуулах нь амархан байдаг бөгөөд үүнээс болж өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх (эсвэл боомилох) олон боломжууд бий.

Барианд хүрч, ялах, ялагдах эсэх шийдэгдэхээс өмнө бид энэ ялалтыг аль хэдийн хүлээн авдаг. Учир нь Бурхантай хамт болон Бурханы төлөө юу ч байсан хийхээр шийдсэн тэр мөчид аль хэдийн бид энэхүү ялалтыг харсан байдаг. Христ дотор байгаа бид бүгд—өөрөөр хэлбэл Есүс Христийг Эзэн ба Аврагчаар хүлээн авсан—бид ялгуусан хүмүүс. Бид ойлгосон ч, ойлгоогүй ч ялалтын амьдралаар амьдардаг. Бурхан бидний сайн сайхны төлөө бүх зүйлийг хамтад нь ажиллуулдаг.

Өрсөлдөгч эсвэл ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарч, түүнийг даван ямар нэгэн байнд хүрэх шаардлагатай байж Ялалтад ирдэг. Энэ нь хөдөлгөөнт бай, эсвэл ямар нэгэн гоол оруулах бай эсвэл ямар ч төрлийн сорилт байж болно. Ямар ч байсан ялалтын амтыг мэдрэхийн тулд бид ямар нэгэн сорилттой тулгарах ёстой бөгөөд энэ явцад үнэ цэнэ бий болдог. Амьдралд үүнийг хангалттай онцлон тэмдэглэх хэрэгтэй. Библийн зарим хэсгүүдэд зовлон бэрхшээлийг тойрч, бас үл ойшоолгүйгээр түүн дундуур туулан гарах хэрэгтэйг бидэнд заадаг. Бурхан Өөрийнхөө талаар хэн гэж хэлсэнд итгэх итгэл, Есүс Христэд итгэх суурь итгэлээс бат зуурахын тулд тэсвэр тэвчээртэй байж, үргэлж эрэлхийлж, тууштай байхыг Бурхан Өөрийн Үгээрээ дамжуулан дахин дахин бидэнд уриалсан байдаг.

Мэдээжийн хэрэг, үр дүн, хувийн өсөлт хөгжил нь бидний энэ амьдралд байгаа гайхалтай ялалтууд боловч итгэгчдэд илүү том шагнал бий. Ялагчийн эцсийн шагнал бол Бурхан Өөрөө юм. Тэр биднийх бас Бид Түүнийх билээ. Есүс Христийн туулсан бүхэн биднийг Бурхантай эвлэрүүлэхийн төлөө байсан. Энэ амьдралд ялалт байгуулна гэдэг нь Есүс Христийн ачаар бидэнд байгаа Ариун Сүнсний хүчийг ашиглан Бүтээгчтэйгээ харилцах харилцаагаа байнга өсгөх явдал юм. Энэ нь Эцэгтэй ойр дотно хувьчлан холбогдох бидний харилцаа билээ. Бид бүх зүйлийг Бурхантай хамт, Бурханаар хийх үед ялалттай байдаг. Бид алив шийдвэрүүдийг гаргахдаа, Бурханы Хаанчлал ба зөвт байдлыг эрэлхийлэхэд цаг гаргадаг уу? Бид ажил төрлийнхөө завгүй хуваарьт юуг нэн тэргүүнд тавих талаар Эцэгээс зөвлөгөө авдаг уу? Үйл ажиллагаандаа Ариун Сүнсийг бидэнтэй хамтрахыг урьдаг уу? Бид төлөвлөгөөгөө Эзэнд даатгадаг уу?

Бид айдас, амьдралын саад бэрхшээл, өөрийнхөө талаарх сөрөг бодол мөн яриа, аливаа зүйлд автах, донтох, тэр ч байтугай Бурханы дайсныг хүртэл ялан дийлдэг. Хэдийгээр бид ялагдсан эсвэл дутуу дулимаг мэт санагдах үе олон байсан ч энд онооны самбар байхгүй. Бид харанхуй тодорхой бус байдлыгаль хэдийн даван туулсан гэсэн итгэлтэй байжялсан мэтбиеэ авч явах ёстой. Ийнхүү үйлдсэнээр, бид тэрхүү ялалтыг мэдэрч, ялалттай амьдарч чадна.

Энэ тухай ярь:

Багийн найзуудын хувьд та нар Бурханы охидын хувьд хэн бэ гэдэг Үнэнийг сурахад бие биедээ тусалж чадна.Тоонд хүч байдаг гэсэн онолыг Судар дэмждэг ба - Эцэг Өөрөө Гурвын нэг гэжхэлсэн байдаг, тиймээс таны өөрийнхөө хэн болохыг олж мэдэх эрэлд ч энэ нь хамаатай юм. Багийн найзуудтайгаа хүчээ нэгтгэснээр та зүрх сэтгэлийн энэхүү тэмцэлдээ өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо арвижуулан өсгөж чадна. Дараах асуултууд, дасгалыг бүлгээрээ хамтран хийцгээе:

1. Та хувийн амьдралдаа ялалтыг хэрхэн тодорхойлдог вэ?

2. Дуулал 16:5, Дуулал 73:25-26, Дуулал 16:2-ыг дахин авч үзье. Бурхан бол чиний шагнал гэсэн санааг та юу гэж бодож байна вэ?

3. Ялалтай амьдралыг бий болгох төлөвлөгөө чинь юу вэ?

Залбирал:

“Эзэн, би Таны дотор ялалттай нэгэн тул Танд баярлалаа. Таны ачаар би амжилтанд хүрч, даван туулж чадна. Та намайг зөвхөн энэ амьдралд ялалттай байлгаад зогсохгүй, Бурхан Та бол миний шагнал юм. Таны ялалтаар амьдрахад надад туслаач. Есүсийн нэрээр, амен."

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

Зоригтой + үзэсгэлэнтэй II бол анхны Зоригтой + Үзэсгэлэнтэй хичээлийн үргэлжлэл юм. Энэ бол эмэгтэй тамирчдад зориулсан 10 өдрийн хичээлийн төлөвлөгөө бөгөөд багаар эсвэл бүлгийн зохион байгуулалттайгаар хийж болно. Оло...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна