Төлөвлөгөөний мэдээлэл

Зоригтой + Үзэсгэлэнтэй IIЗагвар

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

10-с 6 дахь өдөр

ХАЙРЛАГДСАН

Хайр бол бидний хүсэн тэмүүлдэг зүйл юм.

Бид төрөл бүрийн хайрыг илэрхийлдэг. Чи хүчирхэг хөлөндөө хайртай байж болох юм. Багийн дасгал хийхээр явах замд нар мандахад чи дуртай байж болох юм.Ямар ч мэрийлтгүйгээр спортоор хичээллэж байгаадаа чи дуртай байж болно. Та өглөөний шарвиндаа дуртай, гэр бүлдээ ч хайртай байж болох хэдий ч энэ 2 хоёулаа өөр өөр утгатай. Эдгээр нь бүгд хайрын илрэл хэдий ч, бүхнээс дээгүүр байдаг өөр нэгэн хайр бий. Бидний доторх гүн гүнзгий, мөнхийн хайр нь бидний оршихуйн төвд байдаг. Бид гоо үзэсгэлэн, гүн гүнзгий,үнэн төрхийг хүсэн, харагдаж, үнэлэгдэж, нандин байхыг хүсдэг. Бид юу ч хийсэн, юу ч хэлсэн бай эцсийн эцэст бид маш гүн хайрлагдсан гэдгээ мэдэх хүсэл тэмүүлэл бидэнд байдаг.

Түүний хайрыг олоход хэрэгтэй зүйлийг бидэнд Бурхан өгч, хялбар болгосон бол яах вэ?

Бурхан дэлхийн гадаргууг бүтээж, тэнгэрт оддыг түгээж байхдаа, Тэрээр чиний царайг харж, ямар эмэгтэй болохыг тань мэдэж байжээ. Та Түүний дүр төрхөөр бүтээгдсэн, Түүний зүрх сэтгэлийн баяр баясгалан тул Тэр чамайг Өөрийн хайртай охины хувьд чамайг өөрийн үнэ цэнийг олж мэдээсэй гэж эрмэлздэг. Чи Түүний хувьд асар их баяр баясгалан ба үнэт нэгэн билээ. Чи үүнд итгэж байна уу? Бурхан чамд хайртай гэдэгт үнэхээр итгэж байгаа эсэхээ чи өөрөөсөө асуугаарай. Энэ талаар Бурханаас юу гэж хэлэхийг нь асуу.

Бидний хийсэн зүйлээр биш, харин Өөрийн агуу хайраас болж, Тэр биднийг охид гэж дууддаг. Бурханы хайрыг бид яаж мэдэх вэ? Бидэнд хэнийг өгснийг хар л даа: Есүс

Бурхан чамайг гайхалтай, хувьчилсан хайраар хайрладаг.Тэр чамайг дэлхийн сууриас ч өмнө тусгаарласан билээ. Бурхан ирж, чамайг нүглийн аюулаас аврахын тулд Хүүгээ илгээсэн бөгөөд ингэснээр та Түүнтэй үүрд хамт байх болно. Тэр зөвхөн таны зүрх сэтгэл, тантай харилцах харилцааг л хүсч байна.

Энэ багт би хангалттай сайн байж чадах боловуу, эсвэл тэр залуу биднийг дур булаам гэж бодож байгаа болов уу гэж санаа зовох үед, Бурхан бидэнд Түүний мэлмийд бид үзэсгэлэнтэй бөгөөд биднийг байгаагаар нь хайрладаг хэмээн зөөлнөөр шивнэдэг. Чи Түүний хайрыг булаадаг, учир нь Тэр чамайг зориуд бүтээсэн юм. –Чиний зан чанар, өрөвч сэтгэл, хүч чадал, тууштай байдал, ертөнцийг харах өнцөг- зэрэгЧамайг Чи болгодог бүхнийгхараад Тэр инээмсэглэдэг, учир нь эдгээрийг Тэр чиний сэтгэлд хийж өгсөн юм.

Бурхан бол хайр. Мөн хайр анхнаасаа л байсаар байсан. Хайр хаашаа ч явахгүй. Түүний хайр бол бидний найдаж болох хайр юм. Энэ нь итгэмжтэй, үнэнч, аминч бус, эелдэг зөөлөн, бурууг таашаадаггүй, үнэнд баярладаг. Энэ нь биднийг улам ойртуулдаг. Энэ нь бидний наранд гандаж, шатсан сүнсийг сүүдэрлэж, Есүс Христийн хөрсөнд үндэслүүлдэг. Бид Есүсийг хараад хаана харьяалагдаж буйгаа олж мэддэг. Хайрлагдах гэж хичээх, хайрлагдахын тулд өөрийгөө илүү сайжруулахгэж оролдсоны хэрэггүй. Та аль хэдийн харагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн.Хүсэнтэмүүлж буй тэрхүү хайраа та зүгээр л хүлээж ав.

Энэ тухай ярь:

Та нар багийн найзууд учраас, Бурханы охидууд гэж хэн болох талаарх үнэний тухай сурахад бие биедээ тусалж чадна. Тоонд хүч байдаг гэсэн онолыг Судар дэмждэг ба - Эцэг Өөрөө Гурвын нэг гэжхэлсэн байдаг, тиймээс таны өөрийнхөө хэн болохыг олж мэдэх эрэлд ч энэ нь хамаатай юм. Багийн найзуудтайгаа хүчээ нэгтгэснээр та зүрх сэтгэлийн энэхүү тэмцэлдээ өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо арвижуулан өсгөж чадна. Дараах асуулт, дасгалыг бүлгээрээ хамтран хийцгээе .

1. Бурханы хайрын зарим шинж чанарууд юу вэ?

2. Бурхан таныг хувьчлан хайрладаг гэдэгт та итгэдэг үү? Яагаад, яагаад үгүй ​​гэж?

3. Дэлхийлэг хайр ба библийн хайр хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?

Залбирал:

"Бурхан минь, Таны намайг хэрхэн хайрлаж буй тань үнэхээр гайхалтай. Хувьчилсан. Зориудын. Би ердөө л Таны охин учраас хайрладаг. Намайг үнэхээр их хайрласан Танд баярлалаа. Миний туулах тэр л замаар Таны хайрын үнэнийг зүрх сэтгэлд минь шингээж , би Таны шантаршгүй хайранд итгэж, тэрхүү хайраар амьдрахад надад туслаач. Таны хайр бүх зүйлийг өөрчилдөг бөгөөд, орчлон ертөнцийн Бурханд хайрлагдах нь хамгийн сайхан үнэн юм. Та бол миний зангуу. Би таны хайрыг үргэлжлүүлэн хүлээн авахыг хүсч байна. Есүсийн нэрээр, амен."

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

Зоригтой + үзэсгэлэнтэй II бол анхны Зоригтой + Үзэсгэлэнтэй хичээлийн үргэлжлэл юм. Энэ бол эмэгтэй тамирчдад зориулсан 10 өдрийн хичээлийн төлөвлөгөө бөгөөд багаар эсвэл бүлгийн зохион байгуулалттайгаар хийж болно. Оло...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна