Төлөвлөгөөний мэдээлэл

Зоригтой + Үзэсгэлэнтэй IIЗагвар

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

10-с 10 дахь өдөр

ҮЗЭСГЭЛЭНТЭЙ

Бид гоо үзэсгэлэнг гадаад зүйл гэж үзэж болох ч жинхэнэ, мөнхийн, бурханлаг гоо үзэсгэлэн нь илүү гүн гүнзгий зүйл юм. Бид зүрх сэтгэлээ Бурханыхтай нийцүүлэх үед,Тэр биднийг дотроос нь гадна хүртэлХрист дотор улам илүү өөрчилдөг. Гэхдээ өөрчлөлтөд цаг хугацаа хэрэгтэй. Үүний төлөө өөрийгөө дайчлах хэрэгтэй. Бурханы бидэнд хүсэж буй тэрхүү сайхан сэтгэл, бодол санаанд хүрэхийн тулд бид таагүй нөхцөл байдалтай тулгарах болно.

Зарим найз нөхөд маань биднийг Бурханд хүндэтгэлгүй зүйлсийг хийхэд цаг хугацаа оюун бодлыг маань зарцуулуулдаг, бид анхаарал болгоомжтой байдлаа сулруулах үед эсвэл тэдэнд нуруугаа харуулах үед найзууд маань биднийг өвтгөдөг.

Зарим багийн гишүүд нь дасгалжуулагчийн бүх анхаарлыг татаж, бие биенээ нөхөхийн оронд өөр хоорондоо өрсөлддөг. Зарим найз нөхөд, багийн найзууд, дасгалжуулагчид, эцэг эхчүүд илүү сайн арга замыг олж харж чаддаг. Зарим нь Сайн мэдээг сонсоод итгэдэг. Магадгүй явцын дунд бэрхшээл зовлонтой тулгарсан ч, эцэст нь энэ л тэднийг хүчирхэгжүүлж, тэд үзэсгэлэнтэй Итгэгчид болж хувирдаг.

Бурханы Үгийг сонсож, Бурханы Үгэнд хариулж, Түүний Үгэнд цаг заваа зориулах нь зүрх сэтгэлүүдийг өөрчилдөг ба Бурханы төлөө цохилдог зүрх сэтгэлүүд үзэсгэлэнтэй билээ. Хуучин гэрээнд Иосиа хаан найман настай байхдаа хаан болсон байв. Тэр Их Эзэний мэлмийд зөв зүйлийг хийсэн юм. Иосиа хаан ЭЗЭНий өмнө өөрийгөө даруу болгов. Бурхан түүнийг сонсжээ. Бурхан Иосиа хааны зөөлөн зүрх сэтгэлийг харсан билээ. Иосиа хаан Иуда, Иерусалимын бүх ахмадууд, тахилч нар, эш үзүүлэгчид болон бүх ард түмнийг цуглуулж, ЭЗЭНий өргөөнд олдсон Бурханы үгийг тэдэнд уншиж өгчээ.

Тэр үед хаан ард түмний өмнө болон Эзэний өмнө гэрээ (эсвэл хэлэлцээр) хийв:

Тэр Бурханы үгийг сонссон.

• Тэр Бурханы үгэнд итгэсэн.

• Тэр Түүнд нүглээ хүлээн зөвшөөрсөн.

• Тэр ЭЗЭНий араас алхах амлалт өгсөн.

Олон жилийн дараа Есүсийг дэлхий дээр алхах үед шавь нар нь Есүсийг ажиглаж, Сайн мэдээг (Есүсийн төрөлт, амьдрал, үхэл, амилалтын түүхийг) ойлгож, дараа нь сайн мэдээг идэвхтэй хуваалцахаар тархжээ.

Бурхан ер бусын зүйлийг хийхийн тулд энгийн зүйлийг ашигладаг. Бурханаас хамгийн хол байгаа мэт харагддаг хүмүүсийн зүрх сэтгэлийг хүртэл Тэр өөрчилж чадна. Бурханаас хамгийн хол байгаа мэт санагддаг хүмүүс хүртэл Сайн мэдээг сонсож, итгэж байгаа нь итгэгчийн дотор гэрэл асах боломжийг олгодог бөгөөд энэ нь үнэхээр үзэсгэлэнтэй юм. Дотоод гоо үзэсгэлэн нь мөнхийнхтул гаднах гоо үзэсгэлэнгээсээ илүү гэрэлтэж, мөнхөд үргэлжилдэг.

•Гэрэл нөхөрлөлийг хайр болон итгэл найдвараар гэрэлтүүлдэг.

• Гэрэл дасгалжуулагчдыг нинжин сэтгэл, өөртөө итгэх итгэл, тэвчээрээр гэрэлтүүлдэг.

• Гэрэл багийн гишүүдийг хүндэтгэл, найдвартай байдал, хамтын ажиллагаа, тайван байдлаар гэрэлтүүлдэг.

Энэ тухай ярь:

Та нар багийн найзууд учраас, Бурханы охидууд гэж хэн болох талаарх үнэний тухай сурахад бие биедээ тусалж чадна. Тоонд хүч байдаг гэсэн онолыг Судар дэмждэг ба - Эцэг Өөрөө Гурвын нэг гэжхэлсэн байдаг, тиймээс таны өөрийнхөө хэн болохыг олж мэдэх эрэлд ч энэ нь хамаатай юм. Багийн найзуудтайгаа хүчээ нэгтгэснээр та зүрх сэтгэлийн энэхүү тэмцэлдээ өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо өсгөж чадна. Дараах асуулт, дасгалыг бүлгээрээ хамтран хийцгээе:

1. Түүгээр зүрх сэтгэлээ өөрчлүүлэхийн тулд Та Бурханд тэвчээртэйгээр бууж өгсөн үү?

2. Та итгэлийнхээ сайхан өвийг хэнд дамжуулахыг хүсэж байна вэ?

3. Бурхан таны зүрх сэтгэлийг өөрчилсөн хоёр арга замыг жагсаа.

Залбирал:

“Тэнгэрлэг Эцэг минь, Таны Үгэнд итгэсэн хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилдөг Амьд Үгийн тань төлөө Таныг магтъя. Таны бүтээл болон хүний зүрх сэтгэл дэх Таны Сүнсээр хийгдэж буй үзэсгэлэнтэй өөрчлөлтийг харж буйн төлөө Тандаа баярлалаа. Би Таны Үгэнд цаг гаргаж, Таны гэрэл миний дотроос үзэсгэлэнтэйгээр гэрэлтэн би хэзээ ч ичгүүрт орохгүй байх болтугай. Миний үзэсгэлэнт өв болсон итгэлийн бэлгийг миний дотор бадраасанд баярлалаа. Есүсийн нэрээр, амен.

Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

Зоригтой + үзэсгэлэнтэй II бол анхны Зоригтой + Үзэсгэлэнтэй хичээлийн үргэлжлэл юм. Энэ бол эмэгтэй тамирчдад зориулсан 10 өдрийн хичээлийн төлөвлөгөө бөгөөд багаар эсвэл бүлгийн зохион байгуулалттайгаар хийж болно. Оло...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна