Төлөвлөгөөний мэдээлэл

Зоригтой + Үзэсгэлэнтэй IIЗагвар

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

10-с 7 дахь өдөр

СОНГОГДСОН

Чамайг бага сургуулийн сурагч байх үед хамгийн сүүлийндоджбол(тойргийн голд зогсож буй тоглогч өрсөлдөгчөө том бөмбөгөөр цохиж гаргах багийн тоглоом) тоглоомонд тоглуулахаарбагийн ахлагччамайг багтаа сонгох нь үнэхээр сайхан мэдрэмж юм.

Эсвэл ахлах сургуулийнхаа багуудын шалгаруулалтын дараасамбар дээрээс өөрийнхөө нэрийг сэтгэл догдлон хайн, энэ жил их сургуулийн багт сонгогдсон гэдгээ мэдэх үе. Бид бүгдээрээ энэ дэлхий дээр харагдах, сонсогдох, үнэлэгдэх гэсэн гүн хүсэл эрмэлзэлтэй байдаг бөгөөд биднийг ямар нэг зүйл эсвэл хэн нэгэн сонгох үед бид үүнийгээ баталдаг.

Сайн мэдээ! Анхнаасаа л биднийг Өөрийн дүр төрхөөр бүтээхээр шийдсэн Бурханд бид үйлчилдэг.

Тэр биднийг хайрлахын тулд бүтээсэн. Тэрээр бидэнтэй харилцаатай байхын тулд биднийг бүтээсэн. БУРХАН биднийг сонгосон. Бид СОНГОГДСОН.

Хэрэв бид Бурханаар сонгогдсон юм бол “Бид юуны төлөө сонгогдсон бэ?” гэсэн асуултыг асуух нь зүйтэй. Бид тодорхой ажлуудыг гүйцэтгэхээр сонгогдсон төрөл бүрийн хүмүүсийг Библээс хардаг. Жишээлбэл, Мариа Есүс Христийг тээж, төрүүлэхээр сонгогдсон. Мосе Бурханы ард түмэн болох Израильчуудыг Египетээс гаргаж, боолчлолоос чөлөөлөхөөр сонгогдсон. Иошуа тэдгээр хүмүүсийг Амласан газар руу удирдан дагуулахаар сонгогдсон. Паул Есүсийн сайн мэдээг Иудейчүүд болон Харь үндэстнүүдэд хүргэхээр сонгогдсон.

Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдэж, Бурхантай харилцахаар сонгогдсон, ингэхдээ бид Бурханы төлөө ажиллах биш, харин Бурхантай хамт ажиллахаар бүтээгдсэн гэдгийг ойлгох ёстой. Бид тусгаарлагдсан байхаар сонгогджээ.

Есүсийн дагалдагчдын хувьд бид ариун байж, энэ дэлхийн амьдралаас Бурханаар тусгаарлагдсан амьдралаар амьдрахын тулд дуудагджээ. Бидний хэрхэн ажиллах, хэрхэн хариу үйлдэл үзүүлэх; Бид хэрхэн хайрлаж, хэрхэн амьдрах зэрэг нь энэ дэлхийгээс өөр харагдах ёстой. Бардам байж, өөрийнхөө авах зохистойг заавал хүрт гэж дэлхий хэлдэг байхад, Бурхан биднийг даруу байхаар сонгосон билээ.

Хэрэв чи намайг гомдоовол би чамаас өшөөгөө авна гэж дэлхий хэлдэг бол тулаан биднийх биш, харин Түүнийх тул, Бурхан биднийг өршөөл, нинжин сэтгэлээр ханд хэмээн сонгосон юм. Ганцхан удаа амьдрах юм чинь бүхнийг одоо хий хэмээн дэлхий хэлдэг бол Бурхан биднийг Түүнд итгэж, тэвчээртэй байхаар сонгосон. Бид сайн үйлс бүтээхээр сонгогдсон билээ.

Биднийг тусгаарласан тул,Өөрийнх нь дагалдагчийн хувьд Бурхан биднээр хийлгүүлэхийг хүсдэг Ариун Сүнсний даалгавар байдаг. Та Уулан дээрх Есүсийн номлолоос, Бурхан биднийг дайснуудаа хайрлаж, ядууст тусалж, энэ харанхуй ертөнцөд гэрэл болж сайн үлгэр дуурайлал үзүүлээсэйгэсэн, мөн үүнээс ч илүү зүйлсийн талаар унших боломжтой. Гэвч аврал бол бидний сайн үйлс дээр тулгуурладаггүй, харин бидний сайн үйлсээсбусдад нөлөөлөх нөлөөлөл хамаарна гэдгийг санаарай. Тэр биднийг эхлээд хайрласан тул бид бусдыг хайрладаг.

Эмэгтэй тамирчдын хувьд бид байнга гологдсон мэдрэмж авах нөхцөл байдалтай тулгардаг. Харин урам зоригтой байгаарай! Биднийг хайрлаад зогсохгүй, Түүний төлөө агуу зүйлсийг хийх биш, харин Түүнтэй хамт агуу зүйлсийг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийнхөө багт чамайг сонгосон тэрхүү Бурханд бид үйлчилдэг!

Энэ тухай ярь:

Та нар багийн найзууд учраас, Бурханы охидууд гэж хэн болох талаарх үнэний тухай сурахад бие биедээ тусалж чадна. Тоонд хүч байдаг гэсэн онолыг Судар дэмждэг ба - Эцэг Өөрөө Гурвын нэг гэжхэлсэн байдаг, тиймээс таны өөрийнхөө хэн болохыг олж мэдэх эрэлд ч энэ нь хамаатай юм. Багийн найзуудтайгаа хүчээ нэгтгэснээр та зүрх сэтгэлийн энэхүү тэмцэлдээ өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо арвижуулан өсгөж чадна. Дараах асуулт, дасгалыг бүлгээрээ хамтран хийцгээе:

1. Ефес 1:5-ыг уншина уу.

2. Үүнийг уншаад, Бурхан таныг Өөрийн хүүхэд болгон үрчилж авахаар сонгосон гэдгийг мэдээд чамд ямар санагдсаныг бичнэ үү.

3. Таны бодлоор Бурхан ямар талуудаараа таныг Өөрийн хүү шигээ байгаасай гэж хүсдэг бол?

Залбирал:

“Биднийг хайрлахаар сонгосон Эзэндээ баярлалаа. Намайг харж, миний амьдралд зориулж сайхан төлөвлөгөө гаргасан Танд баярлалаа. Ногдсон даалгавраа биелүүлэх чадамжийг Танаас авна гэж итгэхэд, Таныг бүх зүйлийнхээ төвд байлгахад туслаач. Та намайг эхлээд хайрласан учраас бусдыг хайрлахад минь туслаач. Есүсийн нэрээр, амен."

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

Зоригтой + үзэсгэлэнтэй II бол анхны Зоригтой + Үзэсгэлэнтэй хичээлийн үргэлжлэл юм. Энэ бол эмэгтэй тамирчдад зориулсан 10 өдрийн хичээлийн төлөвлөгөө бөгөөд багаар эсвэл бүлгийн зохион байгуулалттайгаар хийж болно. Оло...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна