Төлөвлөгөөний мэдээлэл

Зоригтой + Үзэсгэлэнтэй IIЗагвар

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

10-с 4 дахь өдөр

ТҮҮНИЙХ

Ахлах сургуулийн олон тамирчид коллежид, дараа нь мэргэжлийн түвшинд спортоор хичээллэх эцсийн зорилготойбайдаг. Эдгээр тамирчид дуртай спортоороо тоглохын тулд олон цагаар бэлтгэл хийж, золиос гаргадаг.

Гэнэт бидний сошиал хэрэгсэл орон даяар буй коллежиудад суралцах амлалт өгсөн оюутан-тамирчдын мэдээгээр дүүрч эхэлдэг.Оюутнууд өөрсдийн мэргэжил, спортод тохирсон сургуулийг олж, дараагийн шатанд тоглох боломж олгох дасгалжуулагчийг олдог. Өрсөлдөгч хүмүүс болохынхоо хувьд бид харьяалагдах, таарч нийцэн, хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Биднийг үнэ цэнэтэй, хайрлагдсан гэдгийг маань мэдрүүлэх багийн нэгээхэн хэсэг нь байхыг хүсдэг. Бид Христэч итгэлт хүмүүс болон Христийг хайрлаж Түүнийг дагах урилгыг хүлээн авсны дараа харьяалагдсан мэдрэмжийг авдаг. Бид бол "Түүнийх". Түүний тэнгэрлэг багийн нэг хэсэг байх талаар Бурхан юу гэж хэлснийг сонирхоцгооё.

Таныг зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлэх агшинд, Тэр чамайг Өөрийн итгэлийн -гэр бүлийн мод руу залгаж, бидний “амьдрал” гэж нэрлэдэг энэ тоглоомоор тоглуулахаарчамайгӨөрийнхөө багт оруулдаг. Яагаад гэдгийг чи мэдэх үү? Учир нь Тэр чамайг эхлээд хайрласан юм.Бурхан Өөрийн алдрын төлөө чиний эргэн тойрон дахь хүмүүстхүргэхээр зориулан бэлдсэн төлөвлөгөө, зорилготойгоор чамайг бүтээсэн. Тэр чамайг чиний тоглох ёстойбайршилд зориулж чамайг бүтээсэн ба анхнаасаа яг байгаагаар чинь үүнд сонгосон юм. Хариуд нь та Түүнийг сонгож, Есүсийн багийн нэг хэсэг нь болно гэж Тэр танд найдаж байна.

Одоо та Есүсийн багторсон тул өрсөлдөгчөө мэдэх хэрэгтэй бөгөөд бид бүгдэд нэг өрсөлдөгч байгаа гэдэгт итгэлтэй байж болно! Сүнслэг өрсөлдөгч тань таны сул талыг мэддэг бөгөөд таныг бүтэлгүйтүүлэх гэж оролдох ба хэрхэн уруу татахаа мэддэг.Гэвч Есүсийн багт элссэн даруйдаа чи Түүнийх болж, Тэр чиний дотор Аварга хэмээгдэх хүчит Ариун Сүнсийг байрлуулдаг! Аварга чамайг тайвшруулж, удирдан чиглүүлж, чиний төлөө тэмцэл бүхэнд орж тулалддаг (таны харж чадах, тэр байтугай таны харж чадахгүй талбарт ч)!Дайсан чамайг хууран мэхлэн: Би хангалтгүй; Би ганцаархнаа; Би эндхийнх биш; Намайг хэн ч хайрладаггүй гэсэн худал хуурмагт итгүүлэхийг оролдох болно. Гэхдээ та шинэ багт орж, шинэ байр суурьтай болсон гэдгээ санаарай! Бид дайсантай тэмцэх стратегитай байх ёстой!

Та ганцаараа биш гэдгийг санаарай. Та ганцаараа тоглоом тоглохгүй. Таны дотор Аварга нэгэн, эргэн тойронд чинь итгэгчдийн баг, ялалтад хүрэх стратеги төлөвлөгөө бий.

Энэ тухай ярь:

Та нар багийн найзууд учраас, Бурханы охидууд гэж хэн болох талаарх үнэний тухай сурахад бие биедээ тусалж чадна. Тоонд хүч байдаг гэсэн онолыг Судар дэмждэг ба - Эцэг Өөрөө Гурвын нэг гэжхэлсэн байдаг, тиймээс таны өөрийнхөө хэн болохыг олж мэдэх эрэлд ч энэ нь хамаатай юм. Багийн найзуудтайгаа хүчээ нэгтгэснээр та зүрх сэтгэлийн энэхүү тэмцэлдээ өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо арвижуулан өсгөж чадна. Дараах асуулт, дасгалыг бүлгээрээ хамтран хийцгээе.

1. Бурхан таныг өөрийн багт тоглуулахын тулд чамд хэрэгтэй байр суурийгбүтээжээ. Чиний байгаа газарт хэрэгтэй хүмүүст нь туслуулахаар чамайг яг энэ цаг үед Түүнийх байхаар бүтээсэн гэдгийг мэдэхэд чамд ямар санагдаж байна вэ?

2. Та ямар агшинд өөрт чинь дайсан байгааг мэдсэн бэ?

3. Чиний ойр дотныхноос хэн нэгэн нь чамайг дорд үзсэн үе чамд байсан уу? Ингэхэд чамд ямар санагдсан бэ? Бурхан чамайг ганцааранг чинь хэзээ ч орхихгүй гэдгийг мэдэх нь танд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?

Залбирал:

Тэнгэрлэг Эцэг минь, би Таны бүтээлийн төлөө Таныг магтаж байна. Та Өөрийн Хүүг миний төлөө загалмай дээр үхүүлэхээр илгээсэнд би талархаж байна. Түүний урилгыг хүлээж авахад надад туслаач. "Амьдрал" гэж нэрлэдэг энэ тоглоомонд ялалт байгуулахын тулд өөрийн бодлыг Христэд олзлуулахстратегийг хэрэгжүүлэхийн тулд энэхүү шинэ сургалтанд зүрх сэтгэлээ бүрэн зориулмаар байна. Есүсийн нандин нэрээр залбирч байна, амен."

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

Зоригтой + үзэсгэлэнтэй II бол анхны Зоригтой + Үзэсгэлэнтэй хичээлийн үргэлжлэл юм. Энэ бол эмэгтэй тамирчдад зориулсан 10 өдрийн хичээлийн төлөвлөгөө бөгөөд багаар эсвэл бүлгийн зохион байгуулалттайгаар хийж болно. Оло...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна