Төлөвлөгөөний мэдээлэл

Зоригтой + Үзэсгэлэнтэй IIЗагвар

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

10-с 2 дахь өдөр

ИТГЭЛТЭЙ БАЙДАЛ

Эмэгтэй тамирчдын хувьд өөртөө итгэх итгэл нь бидэнд хамгийн хэрэгтэй зүйл боловч,бидэнд байдаг хамгийн бага зүйл билээ. Тоглолтын талбайгаас хичээлийн танхим хүртэл, ажлын талбараас нөхөрлөл хүртэл, бид тамирчдын хувьд хийж гүйцэтгэж байгаа зүйлдээ итгэлтэй байхыг хүсдэг ч хамгийн чухал нь охид/эмэгтэй хүнийхээ хувьд бид хэн бэ гэдгийг ойлгох юм. Бидний итгэлгүй байдлын хамгийн том шалтгаануудын зарим нь харьцуулалт ба гүйцэтгэл юм.

Харьцуулалт: Охидын хувьд бид ихэвчлэн өөрсдийн бие, тамирчны чадвар, харилцаа холбоог харьцуулдаг—гэх мэт энэ жагсаалт үргэлжилнэ. Харьцуулалт нь бидний сэтгэл ханамжийг устгадаг.

•Гүйцэтгэл: Тамирчид бид багаасаасайн гүйцэтгэвэл магтуулна гэж заалгадаг. Хэрэв бид муу гүйцэтгэвэл шүүмжлүүлдэг. Гүйцэтгэлээс бидний өөртөө итгэх итгэл бий болдог бол энэ нь яг гүйцэтгэлийн гүйлтийн зам мэт – ядартлаа яваад ч хаашаа ч хүрдэггүй.

•Төгс байх үзэл: Харьцуулдаг байдал ба бусдад зориулсан гүйцэтгэлээс болж бид бүх хүмүүст зориулж бүх цагт төгс байх ёстой гэж боддог. Ийнхүү бид төгс байж чадахгүйгээ ухаарахад бидний өөртөө итгэх итгэл буурч, оронд ньбусдад төгс төгөлдөр харагдах байдал руу унадаг.

Өдөр тутмын амьдралдаа харьцуулалт, гүйцэтгэлийн өвдөлтийг мэдэрдэг эсэхээс үл хамааран чамд дуулгах сайн мэдээ байна. Христийн дагалдагчдын хувьд бидний итгэл найдвар биднээс бус, харин Бурханаас ирдэг. Библи дэх хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг бол Паул хэмээх эр юм. Паул Шинэ Гэрээний ихэнх номыг бичсэн боловч, Паулд өнгөрсөн үе байсан билээ. Тэрээр Есүсийн дагалдагч болохоосоо өмнө Есүс болон Түүний дагалдагчдыг хавчиж байсан фарисай хүн гэдгээрээ танигдсан юм. Фарисайчууд бүгд харагдах байдал, гүйцэтгэлд анхаардаг байсан юм.

Паул тэргүүтэй эдгээр шашны удирдагчид харьцуулалтын урхинд орж, гүйцэтгэлийн гүйлтийн зам дээр гарч, энэ дэлхийн зүйлд итгэлээ тавьж, тэдний зүрх сэтгэл Бурханаас хол байв. Бид өөрсдийгөө бусад тамирчид, дасгалжуулагчид эсвэл ерөнхийдөө эмэгтэйчүүдтэй хэр зэрэг харьцуулдаг вэ?

Гэвч нэг өдөр Паул Дамаск хүрэх шороон замаар явж байхдаа түүнийг дотроос нь өөрчилсөн жинхэнэ Бурхантай тааралдав. Түүний нүд нээгдэж Бурханы хэн болох, Бурхан түүнийг хэн байгаасай гэж хүсдэгийг мэдсэн бөгөөд, тийм ч учраас, тэрээр дуудагдсан дуудлагандаа итгэлтэй байсан юм.Паул хүмүүсийн төлөө ажиллахаа больж, Есүст бууж өгсөн. Бид Бурханд итгэмжтэй байх үед Бурханд итгэх итгэл ирдэг гэдгийг Паул ойлгосон ажээ. Бид Бурханы Үг, Түүний Сүм, мөн залбирлаар дамжууланТүүнтэй холбогдох үедбидний итгэлтэй байдал өсдөг. Бурхантай холбоотой байх бидний хүсэл ньбид Бурханаас туйлын хамааралтай гэдгээ ойлгож буй нь юм.

Энэ бол өөртөө итгэх итгэл биш, харин Бурханд итгэх итгэл юм.

“Учир нь нигүүслээр, та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш, харин Бурханы бэлэг бөгөөд" - Ефес 2:8 NLT

Бидний хүрэх гэж хичээсэн бүх гүйцэтгэл, төгс төгөлдөр байдал нь өөрийгөө үзэн ядахад хүргэхгүй гэдгийг бид Паулаас харж болно. Гэвч Христэд бууж өгсөн амьдрал нь биднийг бидний хүсэж байгаа шиг хүчирхэг, өөртөө итгэлтэй тамирчинболгоно.

Энэ тухай ярь:

Нэг багийн гишүүдийн хувьд Христчин тамирчид бие биедээ Бурханд суурилсан итгэлийн талаар сурахад нь тусалж чадна. Тоонд хүч байдаг гэсэн онолыг Судар дэмждэг ба - Эцэг Өөрөө Гурвын нэг гэжхэлсэн байдаг, тиймээс таны өөрийнхөө хэн болохыг олж мэдэх эрэлд ч энэ нь хамаатай юм. Багийн найзуудтайгаа хүчээ нэгтгэснээр та зүрх сэтгэлийн энэхүү тэмцэлдээ өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо арвижуулан өсгөж чадна. Дараах асуултууд, дасгалыг бүлгээрээ хамтран хийцгээе:

1. Та гүехэн, хуурамч итгэл үнэмшилд найдаж байсан уу?

2. Энэ үед та өөрийнхөө тухай юу гэж бодсон бэ?

3. Дэлхийлэг итгэл, Библийн итгэл хоёр нь хоорондоо юугаараа ялгаатай вэ?

Залбирал:

Эзэн, би Таны Үгийг нээх үед, өөртөө итгэх итгэлийн талаар заахыг хүссэн зүйлсдээ зүрх сэтгэлийг минь үргэлжлүүлэн нээгээрэй. Таны хэн бэ гэдэгт итгэлтэй байх нь юу болохыг, Ариун Бурханы охины хувьд Та намайг хэн гэж хэлдэгээ надад зааж өгөөч. Амен."

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

Зоригтой + үзэсгэлэнтэй II бол анхны Зоригтой + Үзэсгэлэнтэй хичээлийн үргэлжлэл юм. Энэ бол эмэгтэй тамирчдад зориулсан 10 өдрийн хичээлийн төлөвлөгөө бөгөөд багаар эсвэл бүлгийн зохион байгуулалттайгаар хийж болно. Оло...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна