Төлөвлөгөөний мэдээлэл

Зоригтой + Үзэсгэлэнтэй IIЗагвар

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

10-с 5 дахь өдөр

ЭР ЗОРИГ

Эмэгтэй тамирчдын хувьд өөрсдийн хичээллэдэг спортодэр зоригтой байх цаг ирнэ.

• Сүүлчийн цохилтыг хийх хангалттай эр зориг.

• Сүүлчийн цохилтыг хүлээн авахыг хүссэн хангалттай эр зориг.

• Гэмтсэн эсвэл бие тааруу байгаагаа дасгалжуулагчдаа хэлэх хангалттай эр зориг.

Гэвч Христ итгэлт эмэгтэй тамирчны хувьд Бурхан чамд өөрийн спортоор Түүний төлөө зоригтой байх боломжтой цаг үеийг өгөх болно. Ихэнхдээ бид Бурхантай харилцах харилцаагаа хувьчилсан гэж бодоод өөрсдийн спорт, багаас тусад нь байлгахыг хүсдэг.ГэтэлБурхан биднийг харин ч эсрэгээр нь хийгээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл энэ нь Христийг дагагчид бидний амьдралд зориулсан Түүний агуу төлөвлөгөөний нэг хэсэг учраас.

Спортоор хичээллэснээр үүнийг бид өөрсдөдөө зориулсан индэр биш, харин Түүндзориулсан тавцан болгон ашиглахыг Бурхан биднээс хүсдэг. Гэхдээ Бурханы болон Түүний алдрын төлөө бүгдийг хийхийн тулд бидэнд эр зориг хэрэгтэй. Өрсөлдөхийн тулд зоригтой байх хэрэгтэй ч даруухан байх нь чухал. Үгээрээ итгэлээ хуваалцаж, үйлдлээрээ харуулахын тулд чи зоригтой байх хэрэгтэй.

Христэд итгэх итгэлдээ зоригтой байх талаар бид Библийн түүхээс суралцах боломжтой. Энэ түүх бол Петр, Иохан хоёрын тухай юм. Петр, Иохан нар Есүсийн хоёр шавь байсан бөгөөд тэд зүгээр л залбирлын үйлчлэлд оролцохоор сүм рүү явж байв.

Сүмийн гадаа төрөлхийн хазгар гуйлгачин тэднээс мөнгө гуйж байсан бөгөөд тэдэнд мөнгө байхгүй байсан ч "Гэхдээ Петр, Надад чамд өгөх мөнгө, алт алга. Гэхдээ би чамд байгаа зүйлээ өгье. Назарын Есүс Христийн нэрээр бос, алх!” гэж хэлжээ. (Үйлс 3:6). NLT

Энэ гайхамшгийг үзээд олон түмэн цугларч эхлэв. Петр энэ боломжийг ашиглан Есүсийн түүхийг номлох зоригтой шийдвэр гаргажээ. Энэ үед Христэд итгэгчид хавчигдаж байсан тул Петр, Иохан нар бурхныг доромжилсон хэргээр баривчлагдсан юм. Шашны зөвлөлийн өмнө Петр Есүсийн нэрээр дахин зоригтойгоор ярьжээ.

Энэ түүхээс бид зоригтой байхын тулд ер бусын хүн биш, харин Есүстэй хамт байдаг жирийн хүн байж болдгийгсурлаа. Петр, Иохан хоёрт "онцгой" зүйл байгаагүй. Тэд Есүстэй хамт амьдарч байсан энгийн хүмүүс байсан бөгөөд хаа ч явсан Есүсийн дагалдагчид байхаар шийджээ.

Тухайн үед эрсдэлтэй байсан ч тийм бишсэн бол зориг гаргах хэрэг байхгүй байсан.Зориг шаардлагатай тохиолдол бүрт чи үргэлж эрсдэлтэй учирна. Петр, Иохан хоёр шоронд орох эрсдэлд удаан байсан юм. Бидний хувьд багийнхан маань биднээс татгалзажболох юм. Гэвч ямар ч эрсдэл байсан, Бурхан бидэнтэй хамт байх болно.Эцсийн эцэст, Бурхан зоригтой байх нь хялбар зүйл гэж хэзээ ч хэлээгүй, гэхдээ та үүнийг үнэ цэнэтэй гэдэгт заавал итгээрэй. Бурхан энгийн зоримог хүмүүсийг ер бусын зүйл хийхдээ ашиглах дуртай. Хэрэв таТүүний төлөө зоригтой байвал Тэр танаарюу хийлгэж болохыг төсөөлөөд үзээрэй.

Энэ тухай ярь:

Та нар багийн найзууд учраас, Бурханы охидууд гэж хэн болох талаарх үнэний тухай сурахад бие биедээ тусалж чадна. Тоонд хүч байдаг гэсэн онолыг Судар дэмждэг ба - Эцэг Өөрөө Гурвын нэг гэжхэлсэн байдаг, тиймээс таны өөрийнхөө хэн болохыг олж мэдэх эрэлд ч энэ нь хамаатай юм. Багийн найзуудтайгаа хүчээ нэгтгэснээр та зүрх сэтгэлийн энэхүү тэмцэлдээ өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо арвижуулан өсгөж чадна. Дараах асуулт, дасгалыг бүлгээрээ хамтран хийцгээе.

1.Тимот 4:7, Иошуа 1:9 -ийг уншина уу.

2. Эдгээр ишлэлийн дагуу, Есүсийн дагалдагчдын хувьд бидэнд Бурхан юуг өгөөгүй вэ?

3. Эдгээр ишлэлийн дагуу, Есүсийн дагалдагчид бидэнд Бурхан юуг өгсөн бэ?

Залбирал:

“Эзэн, Таны төлөө зоригтой байгаа хүмүүсийн талаарх Таны Үгэн гарч буй жишээнүүдийн төлөөталархъя. Хаашаа ч явсан Тантай хамт алхахдаа зоригтой байх арга замуудыг надад харуулаач. Есүсийн нэрээр, амен."

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

Зоригтой + үзэсгэлэнтэй II бол анхны Зоригтой + Үзэсгэлэнтэй хичээлийн үргэлжлэл юм. Энэ бол эмэгтэй тамирчдад зориулсан 10 өдрийн хичээлийн төлөвлөгөө бөгөөд багаар эсвэл бүлгийн зохион байгуулалттайгаар хийж болно. Оло...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна