Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааЗагвар

12 Huge Mistakes Parents Can Avoid

12-с 11 дахь өдөр

Бид тэдний өмнөөс хийдэг

"Алив би чамд хийгээд өгье." Хэт удаан хугацаагаар хүүхдүүдийнхээ гутлыг нь үдэж, хоолыг нь халбагадаж өгч, алдааг нь халхлах эсвэл гэрийн даалгаврыг нь хийж өгснийхөө төлөө гэмшдэггүй хайрлагч эцэг эх гэж байдаг гэж үү? Үнэндээ, энэ бол эрүүл, сайн санаа зорилготой эцэг эхчүүдийн хамгийн түгээмэл алдаа болов уу.

Библи дээр Бурханыг хүндлэгч, эцэг Эли гэдэг хүн гардаг. Түүний хөвгүүд нь Бурханы сүмийг өөрсдийнхөө бор ходоодыг борлуулах, эмэгтэйчүүдийг ашиглах газар болгон зохисгүйгээр хэрэглэдэг таагүй байдлаараа олонд танигдсан байв. Гэсэн хэдий ч, Бурханыг хүндэлдэг сайн хүн гэдгээр Эли гардаг. Бага насанд нь Эли хөвгүүдээ хэрхэн хүмүүжүүлсэн талаарх детальчилсан түүхийг бид олдоггүй хэдий ч хөвгүүд нь эмэгтэйчүүдтэй унтахын тулд тэднийг сүм рүү хөтөлж буйг нь олж мэдэх үедээ тэр үндсэндээ тэднийг огт шийтгэлгүйгээр, сүмийн байр сууринд нь үлдээсэн гэдгийг нь бид мэднэ.

Мэдэж буй зүйл дээрээ үндэслэх юм бол Элигийн хөвгүүд Бурханд ямар зориулалт гаргасан байдлынхаа улмаас сүм дэх байр сууриа олж аваагүй болохыг нь бид төсөөлөх боломжтой. Сүмийн тэргүүн болохынхоо хувьд Эли магадгүй тэдэнд эдгээр байр суурийг нь хадгалсан боловуу? Элигийн хөвгүүд Бурхантай харилцах хувийн харилцаатай байгаагүй гэдгийг таамаглахад үнэнээс тийм ч ихээр зөрөхгүй л болов уу. Магадгүй тэд энэ тал дээр ч гэсэн ааваасаа хамааралтай байсан болов уу? Элигийн хөвгүүд өөрсдийнхөө үйлдлийн хариуцлагыг огт үүрээгүй гэж таамаглахад буруутахгүй. Эли тэдний өмнөөс ч бас үүнийг үйлдсэн болохыг Бичээс бидэнд хэлдэг. Хүссэн зүйлээ Бурханаас бас Түүний хүмүүсээс авах бүрэн эрхтэй хүмүүс хэмээн Элигийн хөвгүүд таамагласан байв. Магадгүй Эли үүнийг ухаараагүй байсан ч хөвгүүдийнх нь бүрэн эрхтэй гэсэн байдлыг тэр өөрөө ч бас үүсгэн бий болгосон.

Тиймээс, хүүхдүүдийнхээ өмнөөс үйлдэхийнхээ оронд тэднийгээ бага байхад нь тэдэнтэйгээ хамтдаа хийцгээе мөн томрох үедээ өөрсдөө хийдэг болоход нь тэднийгээ хөтөлцгөөе. Өөр тоглогчийн өмнөөс тоглогч биш харин тэднийхээ дасгалжуулагч нь байцгаая. Тэднийхээ бурхан нь биш харин чиглүүлэгч нь—тэдний ажил үүрэг гүйцэтгэгч нь биш харин зөвлөгч нь байцгаая.

 

 

Төлөвлөгөө: Хүүхдүүдийнхээ өмнөөс хийхээ болихоор төлөвлөх дор хаяж гурван зүйлээ жагсаан бич. Шинэ үүрэг хариуцлагаа ойлгоход нь тэдэнд туслахуйц насанд нь тохирсон төлөвлөгөөг гарга.

Энэ төлөвлөгөөний тухай

12 Huge Mistakes Parents Can Avoid

Доктор Тим Элмор Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааг бидэнтэй хуваалцахаар Life.Church-д бидэнтэй хамт нэгдэж байна. Бид бүгд л хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсдэг ч заримдаа бидний өөрсдийн маань сайн сайхан хүсэл эрмэлзэл тэдний замыг гажуудуулдаг. Замаа зөв зүг рүү хандуулан хүүхдүүдээ амжилттай насанд хүрэгч, өөрсдийгөө бүрэн зориулсан Христийн дагалдагч болоход нь чиглүүлцгээе. Илүү контентууд үзэхийг хүсвэл finds.life.church-ийг үзнэ үү

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.life.church -с