Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааЗагвар

12 Huge Mistakes Parents Can Avoid

12-с 1 дахь өдөр

Хүүхдүүдээ бид алдаа хийх боломж өгдөггүй

Зохиолч, илтгэгч Тим Элмор Өсөж буй удирдагчид хэмээх Тбб-ыг удирддаг. Тббббь жил бүр 50,000 орчим оюутнууд, факультетууд ба эцэг эхчүүдэд нөлөө үзүүлдэг. Тим нь Жонатан, Бэтани хоёрын эцэг. Энэ Библийн Төлөвлөгөөний туршид та тэдний талаарх түүхүүдийг сонсох болно. Тим хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулдаг болохыг та эндээс харах боломжтой!

Life.Church-д бид ч мөн хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулдаг. Манай ахлах Пастор Крейг Грошел зургаан хүүхдийн эцэг. Хүүхдүүд маань ирээдүйн чуулган эсвэл чуулганы ирээдүй огтхон ч биш, тэд бол өнөөдрийн чуулган гэж тэр байнга хэлдэг. Амралтын өдрүүдийн үйл ажиллагаанууд, видео сургаал, хөгжим, Хүүхдийн Библи Апп, YouVersion Библийн Тѳлѳвлѳгѳѳнүүд зэргээр дамжуулан хүүхэд, залуучууддаа бид цаг зав, ажилчид, эх сурвалжуудаа цутгадаг. Гэсэн хэдий ч, хүүхдүүдээ өөрсдийгөө бүрэн зориулсан Христийн дагалдагчид болоход нь чиглүүлэх ажлыг өөрсдийнхөө хүчээр хийж чадахгүй гэдгээ бид ойлгодог.

Нэг өдөр бид нэгэн зүйлийг ухаарсан. Чуулганы байшинд жилд ойролцоогоор 40 цагийг өнгөрүүлдэг хүүхдүүд жилд 3000 цагийг унтахгүй байхад, сургууль дээрээ биш харин тантай: эцэг эхтэйгээ өнгөрүүлдэг. Бид сайн чуулган хэдий ч бид бол сайн эцэг эхчүүд биш аж. Хэрэв цаг хугацаа цорын ганц хүчин зүйл байсан бол (энэ нь тийм биш шүү) эцэг эхчүүд чуулганаас 7,400%-ийн давуу талтай. Бид үүнийг ухаарах үедээ эцэг эхчүүдтэй маань ярилцахын тулд Доктор Тим Элморыг урих хэрэгтэйгээ мэдсэн. Асар өргөн судалгаа, ярилцлага болон өөрийнхөө хүүхдүүдийг хүмүүжүүлсэн туршлагаасаа эцэг эхчүүд бүрийн зайлсхийж болох 12 том алдааг Тим олж мэджээ. Дараагийн 12 өдрийн туршид алдаа болон залруулга бүрийн талаар Тим бидэнтэй зөөлнөөр ярилцах болно. Гэхдээ хамгийн эхлээд, нэг дэх алдаа бол: хүүхдүүдээ бид алдаа хий боломж өгдөггүй.

 

 

Библийн Төлөвлөгөө танд таалагдсан уу? Энэ номыг та бас унших боломжтой. Библийн Төлөвлөгөө танд таалагдсан уу? Энэ номыг та бас унших боломжтой.

өссөн

Энэ төлөвлөгөөний тухай

12 Huge Mistakes Parents Can Avoid

Доктор Тим Элмор Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааг бидэнтэй хуваалцахаар Life.Church-д бидэнтэй хамт нэгдэж байна. Бид бүгд л хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсдэг ч заримдаа бидний өөрсдийн маань сайн сайхан хүсэл эрмэлзэл тэдний замыг гажуудуулдаг. Замаа зөв зүг рүү хандуулан хүүхдүүдээ амжилттай насанд хүрэгч, өөрсдийгөө бүрэн зориулсан Христийн дагалдагч болоход нь чиглүүлцгээе. Илүү контентууд үзэхийг хүсвэл finds.life.church-ийг үзнэ үү

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.life.church -с