1Самуел 2:22-25
1Самуел 2:22-25 АБ2013
Ели өндөр настай болжээ. Өөрийнх нь хөвгүүд бүх Израильд юу үйлдэж байгааг, тэд бас чуулганы асрын үүдэнд үйлчилдэг эмстэй унтаж хэвтдэг тухай Ели сонсдог байв. Тэрээр хөвгүүддээ —Би энэ ард олноос ёрын муу хэргийг чинь сонслоо. Та нар ийм хэрэг юунд үйлдэнэ вэ? Ингэж болохгүй, хүүхдүүд минь. ЭЗЭНий хүмүүсийн дунд яригдаж буй, надад сонсогдсон энэ сураг сайн юм огт биш. Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл Бурхан түүний төлөө зуучилна. Харин хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? гэж сургамжлав. ЭЗЭН тэднийг үхүүлэхээр шийдсэн тул тэд эцгийнхээ дуу хоолойг сонссонгүй.