Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааЗагвар

Бүхий л зовлонг зайлуулахыг бид үнэ цэнтэйд тооцдог
Уйлж байна уу? Май угж энэ байна. Шүд нь ургаж байна уу? Таблетаар тогло доо. Унтаж чадахгүй байна уу? Хүүхдийн өвчин намдаах эм уу. Нус нь гоожиж байна уу? Энэ багаж нусыг нь сорж гаргах болно. Гэдэс нь хийгээр дүүрсэн байна уу? Үүнд зориулсан зүйл байгаа шүү. Энэ бүх өвчин намдаах зүйлс хүүхдүүдийг маань нэг нас хүрэхээс ч өмнө тохиолдсон байдаг! Энэ нь бүгд муу зүйл биш л дээ. Хүүхдүүдээ өвдүүлэхгүй байх нь эцэг эхчүүдийн туйлын хүсэл, магадгүй төрөлхийн зүйл болов уу. Гэсэн хэдий ч бид сүүлийн үеийн чиг хандлагыг дагах үедээ бүхий л өвчин зовууриас зайлсхийж чадахгүй гэдгийг ухаарах ёстой.
Сансрын нисгэгчид сансрын станцад байх үедээ булчинг нь ажиллуулах хүндийн хүчгүйгээр тэнд хэдэн сараар ч байх боломжтой. Үр дүн нь? Булчингийн сулрал. Огторгуйд хөдөлгөөн багатай байдалд дассан сансрын нисгэгчдийн хувьд дэлхий дээр алхах нь үнэхээр хүч хөдөлмөр шаардсан ажил. Энэ нь NASA-г дэлхий дээрх бидний мэдэрдэг таталцлын хүчний дагуу алхах, хүндийн жин өргөлт, дугуй унах зэргийг дуурайх асар өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг бүтээхэд хүргэхүйц онцгой зүйл байлаа.
Хүүхдүүдтэйгээ нүүр тулах бүхий нөхцөл байдлаас ирэх зовлонг холдуулах нь тэднийг ирээдүй рүү нь таталцлын хүч үгүйгээр доторлосон хөлөг дотор илгээхтэй адилхан. Тэд тэнд хүрэх үедээ бодит байдлын хүнд жинг даах чадваргүй байх болно. Тим, "Зовлонг холдуулах нь хүүхдүүдийн маань зовлонг даван туулах булчинг нь сулруулдаг" гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Загалмай дээрх Есүсийн туулсан тэсвэрлэхийн аргагүй зовлонг нүдээр үзсэн элч Паул мөн үүнтэй санал нийлдэг. Тэр эхэн үеийн христитгэлтнүүдэд хандан бичсэн хамгийн эхний захидалдаа 1 Петр 2:21-т, Учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайл үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. …
гэж бичжээ.Тэгэхээр, хүүхдүүдээсээ бүхий л зовлонг нь холдуулахынхаа оронд зовлонд үзүүлэх хариу үйлдлийг нь бид хөтлөн замчилж болно. Зовлон бол ихэнхдээ урт удаан хугацааны ашиг тусыг агуулах түр зуурын хүнд хэцүү байдал гэдгийг харахад нь тэдэндээ туслах боломжтой. Бид тэдэндээ зовлон хэрхэн хүчтэй болоход маань тусалсан талаарх түүхүүдийг ярьж болно. Хамгийн чухал нь, зовлонтой үед маань бидэнтэй хамт Христ үргэлж байдаг гэдгийг хүүхдүүддээ бид сануулах боломжтой.
Түр зогс: Зовлон дундаа тайтгарлыг олж авахад нь би хүүхдүүддээ хэрхэн тусалж чадах вэ? Би өөрийнхөө зовлонгоос зайлсхийдэг үү? Есүс ээ, зовлон дунд минь Та Өөрийнхөө оршихуйг надад харуулна уу?
Энэ төлөвлөгөөний тухай

Доктор Тим Элмор Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааг бидэнтэй хуваалцахаар Life.Church-д бидэнтэй хамт нэгдэж байна. Бид бүгд л хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсдэг ч заримдаа бидний өөрсдийн маань сайн сайхан хүсэл эрмэлзэл тэдний замыг гажуудуулдаг. Замаа зөв зүг рүү хандуулан хүүхдүүдээ амжилттай насанд хүрэгч, өөрсдийгөө бүрэн зориулсан Христийн дагалдагч болоход нь чиглүүлцгээе. Илүү контентууд үзэхийг хүсвэл finds.life.church-ийг үзнэ үү
More
Холбоотой төлөвлөгөө унших

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бурханы дуу хоолойг сонсох нь

ГЭРЛЭЛТ

BibleProject | Topa

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч
