Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааЗагвар

12 Huge Mistakes Parents Can Avoid

12-с 6 дахь өдөр

Бид тэдний чадамжийн талаар худал хэлдэг

Манай ахлах пастор Крейг Грошел саяхан залуу удирдагчдад хандан хэлэхдээ, "Та нар богино хугацаанд хийж чадах зүйлээ хэтрүүлэн үнэлэх хандлагатай байдаг ч Бурхан чамаар дамжуулан урт хугацаанд юу хийж чадахыг та нар маш дутуу боддог.” Тэр үед Крейгийн ярьж байсан хүмүүс бол магадгүй 25 жилийн өмнө эцэг эх, багш нар болон нийгмийн зүгээс зургаа дахь алдаанд өртсөн хүмүүс байсан байж мэднэ. Эдгээр хүмүүс өнөөдөр өөрсдөө эцэг эх болж байна. Тимийн дурдсан “зургаа дахь алдаа” нь Крейгийн хэлсэн санаатай ижил бөгөөд энэ нь: “Бид хүүхдүүдийнхээ чадварын талаар худал ярьж, тэдний жинхэнэ боломжийг судалж үздэггүй” гэсэн санаа юм.

Тэгвэл бид дараа үеийнхэндээ хэрхэн өөрөөр хандах вэ? Хүүхдүүддээ Бурханаас заяасан чадвараа олж илрүүлэхэд нь үнэ цэнтэй хувь нэмэр оруулцгаая. Хүүхдүүд маань ямар нэгэн сонирхлын дагуу томоохон лигт орохгүй гэдгээ мэдэх үед нь нүүр тулан ярилцацгаая. Тэдэнд хүч чадлаа олж илрүүлэхэд нь тусалж, тэднийг тууштай урагшлахад нь чиглүүлцгээе.

12 алдаа хэмээх өөрийн номдоо, Тим хүүхдүүддээ анхаарлаа хандуулсан тус бүр таван мессежтэй хоёр багцын тухай бичжээ. Эхний тав мессеж нь тэдний амьдралынх эхний таван жил, хоёр дахь тавыг нь удаах таван жилийг гэртээ байх үеийнх тухай хөндсөн. Доорх хоёр багц энд байна.

Гэртээ байх эхний таван жил

 

  • Чи хайрлагдсан.
  • Чи аюулгүй байна.
  • Чи бол үнэ цэнтэй.
  • Чи онцгой авьяастай.
  • Чамайг дэмжиж байна.

Гэртээ байх удаах таван жил

  • Амьдрал хэцүү.
  • Бүх юм чиний хяналтад байдаггүй.
  • Чи тийм ч чухал биш.
  • Чиний амьдрал чиний тухай биш.
  • Чи хэзээ нэгэн цагт үхэж, өөрийн өв үлдээх болно.

 

 

 

Түр зогсолт: Энэ төлөвлөгөөг эхлүүлснээс хойш би эцэг эхийнхээ хэв маягт ямар өөрчлөлт хийсэн бэ? Өнөөдрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх дараагийн алхам юу вэ?

Энэ төлөвлөгөөний тухай

12 Huge Mistakes Parents Can Avoid

Доктор Тим Элмор Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааг бидэнтэй хуваалцахаар Life.Church-д бидэнтэй хамт нэгдэж байна. Бид бүгд л хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсдэг ч заримдаа бидний өөрсдийн маань сайн сайхан хүсэл эрмэлзэл тэдний замыг гажуудуулдаг. Замаа зөв зүг рүү хандуулан хүүхдүүдээ амжилттай насанд хүрэгч, өөрсдийгөө бүрэн зориулсан Христийн дагалдагч болоход нь чиглүүлцгээе. Илүү контентууд үзэхийг хүсвэл finds.life.church-ийг үзнэ үү

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.life.church -с