Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааЗагвар

Замыг нь бид бэлтгэж өгдөг
Энэ сүүлийн алдаа бол үнэндээ эхний 11 алдааны нийлбэр нь мөн. Эхний 11-ийн талаар бодоцгооё: бид тэдэнд алдаа хийх боломж олгодоггүй, өөрсдийнхөө хүслийг тэдэнд тулгадаг, тэдний аз жаргалтай байдлыг нэгдүгээрт тавьдаг, бид тогтмол бус байдаг, үр дагаврыг бид авч холдуулдаг, чадвар чадамжийн талаар бид худлаа хэлдэг, тэдэнд бид тэмцэлдэх боломжийг олгодоггүй, хөдөлмөрлөж олох ёстой зүйлийг нь бид тэдэнд зүгээр л өгдөг, буруу зүйлсийг бид магтдаг, зовлонг тэднээс бид холдуулдаг, тэдний өмнөөс аливааг хийдэг. Энэ бүгдийг нэмэхэд хүүхдүүдээ явах замд нь бэлтгэхийнхээ оронд хүүхдүүддээ замыг бэлтгэж өгдөг эцэг эх байх болно.
Сургаалт үгс 22:6, Явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй. гэж биднийг ятгадаг. "Амжилт олоход шаардлагатай бүхнийг нь бэлтгэн өг, нас өтөлсөн үедээ хүүхдүүд чинь танд талархах болно." гэж энд хэлээгүй.
Дуулал 23 бол өөр нэг танил эшлэл мөн хэдий ч хүүхдийн хүмүүжлийн талаар олонд танигдсан эшлэлүүд биш аж. Тэнгэрлэг Эцэгийн талаар бичиж байх үедээ дуулал номыг бичигчийн үгээр дүрсэлсэн зүйлсийн эргэн харцгаая. Эзэн бол хоньчин, чиглүүлэгч, удирдагч, тайтгаруулагч, бэлтгэгч, харанхуй газарт хамт байгч, тослогч, насан туршид хайрлагч. Хүүхэд чинь таны талаар дуулал бичсэн бол бол хэрхэн бичих бол? Энэ нь ямар зүйлийг дурдсан байгаасай гэж та хүсэх вэ?
Дадлага хий:Хүүхэдтэйгээ Дуулал 23-р бүлгийг унш. Боломжтой бол, Бурхан эцэг болохынх нь хувьд тэдэнд энэ нь ямар мэдрэмжийг төрүүлж буйг нь тэднээс асуу. Түүнтэй адилхан эцэг эх байх хүчин чармайлтынхаа талаар тэдэнтэй хуваалц.
Энэ Библи Уншлагын Төлөвлөгөө танд таалагдсан уу? Энэ талаар авч хэлэлцэхээр эсийн бүлэгт зориулсан үнэ төлбөргүй материалыг авна уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Доктор Тим Элмор Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааг бидэнтэй хуваалцахаар Life.Church-д бидэнтэй хамт нэгдэж байна. Бид бүгд л хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсдэг ч заримдаа бидний өөрсдийн маань сайн сайхан хүсэл эрмэлзэл тэдний замыг гажуудуулдаг. Замаа зөв зүг рүү хандуулан хүүхдүүдээ амжилттай насанд хүрэгч, өөрсдийгөө бүрэн зориулсан Христийн дагалдагч болоход нь чиглүүлцгээе. Илүү контентууд үзэхийг хүсвэл finds.life.church-ийг үзнэ үү
More
Холбоотой төлөвлөгөө унших

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Бурханы дуу хоолойг сонсох нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний бизнес Бурханых

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

ГЭРЛЭЛТ

Хүлээлт

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

BibleProject | Topa
