Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааЗагвар

Бид буруу зүйлийг магтдаг
Хүүхдүүдийн талаарх эшлэлүүдээс нэг нь ч, " Хүүхдээ өдөр бүр сэрэхээс нь эхлээд магт. 'Чи бол үнэхээр ухаантай.' гэж хэлэлгүйгээр нар бүр жаргаа." гэж хэлсэн байдаггүй. Гэсэн ч, хүүхдүүддээ хувин хувингаар магтаалыг овоолохгүй юм бол эцэг эх байх үүрэг хариуцлагаасаа зайлсхийж байгаа мэт санадаг.
Библи дээр хүүхдээ магтах талаарх асуудлыг шууд шийдээгүй байж болох ч бусдыг урамшуулах талаарх олон зүйлийг энд дурдсан байдаг. Үнэндээ, үүнийг өдөр бүр хийх талаарх эшлэл ч хүртэл энд бий. Еврей 3:13, Харин “өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биеэ өдөр бүр зоригжуулагтун.…гэж эхэлдэг. "Зоригжуулагтун" гэдэг үг нь parakaleoгэдэг Грек үгнээс гаралтай бөгөөд тэднийг зааварчлахаар эсвэл тайтгаруулахаар хэн нэгнийг хажуу тийш нь авч явах гэсэн дүр зургийг төрүүлдэг. Энэ нь хүүхдүүдээ хэрхэн урамшуулах ёстой талаарх хамаагүй дээр дүр зургийг харуулдаг. Юуны түрүүнд тэдэндээ ямар хөөрхөн эсвэл ухаантай болохыг нь хэлэхийнхээ оронд тэднийгээ хажуу тийш нь авч яваад тэднийхээ онцгой хүч, чармайлтад нь шууд ярьдаг байх ёстой.
Тимийн ярих өнөөдрийн түүх танд таалагдах болно гэхдээ эхлээд түүний номд дурдсан жагсаалтыг эхлээд харцгаая. Өөрийнхөө судалгаа, туршлагаасаа олж харсан гурван түгээмэл байх "магтаалын алдаа"-г Тим дор гаргасан.
- Зассан онцлогуудыг бид магтдаг. Үүнийхээ оронд, тэдний хяналтад буй зүйлсийг бид магтах ёстой.
- Анхааралгүйгээр бид магтдаг.Үүнийхээ оронд, бид чин сэтгэлээсээ, үнэнээсээ анхаарал сонирхол хандуулах ёстой.
- Магтаал маань тэдний гүйцэтгэлтэй огт нийцдэггүй. Үүнийхээ оронд, магтаал маань утга учиртай байх ёстой.
Залбир: Ариун Сүнс ээ, хүүхдийнхээ онцгой хүч тэнхээг олж харахад Та надад туслаач. Утга учир бүхий арга замаар тэднийгээ өдөр бүр урамшуулдаг байхад Та намайг нудраач.
Энэ төлөвлөгөөний тухай

Доктор Тим Элмор Эцэг эхчүүдийн зайлсхийж болохуйц 12 том алдааг бидэнтэй хуваалцахаар Life.Church-д бидэнтэй хамт нэгдэж байна. Бид бүгд л хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсдэг ч заримдаа бидний өөрсдийн маань сайн сайхан хүсэл эрмэлзэл тэдний замыг гажуудуулдаг. Замаа зөв зүг рүү хандуулан хүүхдүүдээ амжилттай насанд хүрэгч, өөрсдийгөө бүрэн зориулсан Христийн дагалдагч болоход нь чиглүүлцгээе. Илүү контентууд үзэхийг хүсвэл finds.life.church-ийг үзнэ үү
More
Холбоотой төлөвлөгөө унших

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Хүлээлт

ГЭРЛЭЛТ

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Миний бизнес Бурханых

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

BibleProject | Topa

Бурханы дуу хоолойг сонсох нь
